Timeless nocturne
I
Хот тэр чигтээ нойрсож байхад
Хүн бүрийн зүүдийг эвлүүлж аваад
Цаг хугацааны гинжийг тайлна.
II
Түүний багадаа уншдаг байсан номнууд зүүдний тухай хос мөр шүлгээр эхэлдэг байж билээ. Цааш өгүүлэх хүмүүсийн амьдрал мөн хэн нэгний зүүдийг ярьж байгаа юм шиг санагддаг сан. Хэдийгээр номны баатрууд, орчин, цаг хугацаа нь энгийн амьдрал атлаа уншаад, амтанд нь ороод ирэхлээр өөрөө зүүд үзэж байгаа ч юм шиг болчихно.
Удалгүй зурагт тэр чигээрээ зүүд дамжуулагч мэт санагдах болов. Кино, оддын амьдрал, спорт мэдээ, амьтдын ертөнц гээд түүгээр гарч буй бүхэн өвөрмөц зүүдний ертөнц гэдэг нь харагдана. и зүйл бусдын зүүдийг дамжуулан үзүүлж байгаа хэрэв болоодхов. Эртний хүний тухай генетикийн шинжлэх ухааны бүтээл зөвхөн өөр цаг хугацаанд бий гэж нэрлэгдсэн хэн нэгний тухай буюу түүний зүүдний тайланг илэрхийлж байгааг харах болов. Харин анх эдгээр сэтгэгдэл хүчтэй сэтгэл хөдөлгөөгүй төдийгүй зөвхөн таамаг төдий нууцлаг нэгэн зүйл санагдсан нь их л зунгагтай манан дундаас гэнэт сүүмэлзэн хэлбэр олж буй биет харсан мэт болуужин.
I
Хот тэр чигтээ нойрсож байхад
Хүн бүрийн зүүдийг эвлүүлж аваад
Цаг хугацааны гинжийг тайлна.
II
Түүний багадаа уншдаг байсан номнууд зүүдний тухай хос мөр шүлгээр эхэлдэг байж билээ. Цааш өгүүлэх хүмүүсийн амьдрал мөн хэн нэгний зүүдийг ярьж байгаа юм шиг санагддаг сан. Хэдийгээр номны баатрууд, орчин, цаг хугацаа нь энгийн амьдрал атлаа уншаад, амтанд нь ороод ирэхлээр өөрөө зүүд үзэж байгаа ч юм шиг болчихно.
Удалгүй зурагт тэр чигээрээ зүүд дамжуулагч мэт санагдах болов. Кино, оддын амьдрал, спорт мэдээ, амьтдын ертөнц гээд түүгээр гарч буй бүхэн өвөрмөц зүүдний ертөнц гэдэг нь харагдана. и зүйл бусдын зүүдийг дамжуулан үзүүлж байгаа хэрэв болоодхов. Эртний хүний тухай генетикийн шинжлэх ухааны бүтээл зөвхөн өөр цаг хугацаанд бий гэж нэрлэгдсэн хэн нэгний тухай буюу түүний зүүдний тайланг илэрхийлж байгааг харах болов. Харин анх эдгээр сэтгэгдэл хүчтэй сэтгэл хөдөлгөөгүй төдийгүй зөвхөн таамаг төдий нууцлаг нэгэн зүйл санагдсан нь их л зунгагтай манан дундаас гэнэт сүүмэлзэн хэлбэр олж буй биет харсан мэт болуужин.
Маргааш нь нар мандахаас өмнө тэр эцгийнхээ оршуулгын ажил явдалд явах ёстой. Түүнийг найздаа – Буяны ажилд явна гэж хэлсэнчлэн бүгд л маргааш нй замаар гэрлээ асаасан машины цувааг хараад “буяны ажил” гэх үгсийг зунгаг утаан дундаас биежихийг олж харж байлаа.
Төд удалгүй хотоос баруун хойд зүгээр салсан замын дэргэдэх “Буян” гэх самбарын ойролцоогоос лам нарын ном унших нь дуурсахыг тэр харж сууна. Тэр сүсэггүй бөгөөд эцгийгээ нас нөхчсөнд хараахан харамсаж эхлээгүй байсан тул ухаан санаа нь бүрэн чөлөөтэй нэг үгээр завтай байж. Хэрэвзээ анхаарлыг нь татах сээтэгнэл тэрхэн сангийн утаа хүүгсэн орчинд байвал ёсыг бодож л татгалзах хүн. Тиймдээ ч чандарлахаар зэхсэн гурван хүний ар гэрийнхэн болох уй гашууд автагсад, уйлан хайлаачдыг ч үл анзаарахыг хичээв. Энгийн төв төлөв байдлыг нь зарим хэрэгт дуртай хүмүүс сэтгэлийн чанга тэвчээртэй хэмээн шогширцгоон өрөвдөх, жөтөөрхөх сэтгэгдлээ салгаж ядан байцгаана.
Эхний хүний ар гэрийнхэн дунд өнөө уринбай явж байхыг тэр сүүлийн удаа харснаар эцгийг нь чандарлах ажил эхэллээ. Тэнгэрийн байдал үүлэрхэг, бороо орж магадгүй царайтай, сар шингэрэх яагаачгүй. Үхээрийн үнэр хувцсанд нь шингээд байхыг мэдрэх гэж хичээн зогсохдоо тэрээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зулын дөлийг ажиглаж байлаа. Харц нь тэр гэж оносон зүйлгүй байх шиг, хоосон гунигтай, үүнээс ч илүү гуниглаж чадах төрхтэй.
Зулын дөлийг ажихдаа тэрээр гэнэт аажмаар нэгэн өөр мэдрэмж бүх биеийг нь эзэмдэхийг тэвчээртэй нь аргагүй хүлээн авав. Дээш цоролзох галын дөл агаар шатаан, хүчил төрөгчөөр хооллож байгаа нь зүгээр ч нэг байгалийн үзэгдэл биш болохыг төдөлгүй анзаарав. Гал нэг зүйлийг өмтлөн шатаагаад байгаа нь агаар биш ажээ. Галын цаанаас өөр ертөнц түүнд харагдахгүй байгаа хэрнээ яг харж байгаа юм шиг мэдрэгдээд байх. Барим тавим зүүдийг санах гээд бас тэр гээд оночихдоггүй шиг тэр зүйл зуу зуун галын дөлөн цаанаас эвлүүлдэг зургийн хэсгүүд шиг үзэгдэнэ.
Энэхэн мэдрэмжээ бүрэн эзэмдэж амжаагүй байтал түүний эцгийг чандарлаж дуусчээ. Энгүүн дөлгөөн харцтай хоёр лам түүнийг аяархан дуудаад , нэгэн танхим уруу дагуулан орлоо. Тэр танхим тийм ч томгүй хэмжээтэй агаад шашны заншилаар тохьжуулсан шиг санагдав. Танхимд эгнүүлэн тавьсан сандал дээр ээж эмээ гээд эхэлдэг хүмүүс нь сууцгажээ. Тэд түүний хэзээ ч мэдэж байгаагүй, цаашид ч мэдэхгүй байж мэдэх шашны нэг зүйл амандаа бувтнацгаах нь нулимсаа хатахыг мэдэрч амжихгүй байх сэтгэл тайтгарлын хугацаа олгож байгаа юм шиг харагдана.
Гуравдагч лам танхимын цаадах өрөөнөөс ямар нэгэн жижиг суварга мэт зүйлийг гаргаж ирээд түүнд гардууллаа. Хадагны зөөлнийг мэдэрч амжихаас өмнө түүний гарыг түлчихмээр халуун зүйл өнөө сувраган дотроос төөнөлөө. Энэхэн зуур зулын дөлийг, түүний цоролзох нь агаар шатаагаад, цаана нь өөр ертөнц, харанхуй ертөнц харагдаж байсныг саналаа. Гэнэт хэнгэнэтэл мэлмэрүүлчих нь тэр. Түрүүний хэрэгт дуртай хүмүүсийн нууц бах нь ханаад явчихыг тэд өөрсдөө эвгүйцэн мэдэрлээ. Гэвч үнэндээ талийгчид харуусан хэнгэнүүлсэн бус галын цаадах харанхуй ертөнцөд мэдэрч болох зүйлийг үхэлгүйгээр мэдэрч болох зүйл бол агаар шаталт байж мэдэх санаа түүнийг уйлуулчихсан байж тун магадгүй. Гэхдээ л энэ их асгарсан нулимсны цаад учир тэр гээд хэлчих гэхээр болохгүй байгаа нь эгээ л өглөө босоод санан яддаг зүүдний илтэстэй ижил байлаа. Тэрээр аавынхаа халуун чандруутай жижиг суваргыг том суварганд залахаар гурван зуун метр хэртэй газар гашуудагсадыг тэргүүлэн авч хүрэв. Ингээд шашны ч юм уу, буяны ажилын ч юм уу зан үйл эхлэхэд түүний бодол өөр нэг зүйлийг их л хүчтэйгээр үгүйлэн эрээд байлаа. Тэрээр аавдаа бусдын л адил хайртай байсан. Цэрэг суран бүсний амтыг мэддэг, мөрөн дээр нь инээж, тэвэрт нь үлгэрт дуниартаад унтдаг байсан. Гэлээ гээд хүн үхлийн дараа гашуудахгүй байж болно оо. Түүнд гашуудал их холоос ирэх учиртай байж ч мэднэ. Тэр бас аавдаа хайргүй байсан байж болно. Гэрэл зургийн хальс авахуулах гэж аавыгаа царайчилдаг байлаа. Аав нь яагаад зургийн аппарад бэлэглэсэн хэрнээ хүссэн үед нь хальс авч өгдөггүйн шалтгааныг ойлгохгүй насанд нь нэг танихгүй эмэгтэй хойд ээж нь болох гэж зулгуйддаг сан. Нэг бодлоосоо сэрэхэд нь буяны ажил өөр нэг зан үйлийн ажилаар үргэлжилж бурхан болоочийн ойр дотны хүмүүс нь бөөгнөрөн суугаад хооллоцгоож байгаа харагдана. Ёс мэдэхгүй эр хорвоод байж болох ч монголд байж боломгүй санагдаад түүнд нэг л хэцүү. Үхэл хагацалтай мөдхөн ч юм уу төдхөн таарч мэднэ гэж санаад урдаас буяны ажилын ёс сурч аваагүйдээ харамсаад ч байх шиг гэмшээд ч байх шиг. Гэлээ гээд үхлийг хүлээж хүн амьдардаггүйг бас яалтай. Аавыг нь их халуун гал чандарласаныг тэр мэдэж байлаа. Харин чандарлуулсан эцэг нь биш түүнийг шатаасан их гал анхаарлыг нь татна. Дунд зэргийн цөгцтэй зулын дөлөн цаанаас харсан өөр ертөнцийг, цаг хугацааны цоорхойг, харанхуй, харанхуйн эмжээр хөх дөл ухаанд нь эргэлдээд нэг үгээр хэлбэл иймэрхүү зүйлүүдтэй зүүд бодож байх аж.
Талийгчийн хойдохын дөчин ес хоног доторх заншилийг эцэг нь сургах боломж, цаг тэдэнд байгаагүй. Одоо чимээгүйхнээр өөр бусад хүмүүсээс тандаж мэдэх хэрэгтэй. Харин мэдэж амжихаасаа өмнө, буяны ажилын оройн нар шингэж байхад тэрээр зуслан дээр шатрын хөлөг ширтээд хундага харшилгүй, чимээгүй дарс амсаж суулаа.
III
Түүний багадаа уншдаг байсан номнууд дээр зүүд, зэрэглээ хоёрыг хамтад нь авч үздэгийг санан тэр харанхуйд унтахыг чармайн хэвтэнэ. Нойр нь хүршгүйнэ. Бие болоод ухаан сэргэг нь бүүр унтахгүйд аваачна. Зүүд зэрэглээ хоёр нэгэн зүйл байж болох тухай санахад зэрэглээ агаар халахаар үүсдэгийг дараа нь бодно. Харин зэрэглээтэхийг зөндөө харсан ч цөлд зэрэглээ хэрхэн хуурмаг дүрс үүсгэдэгийг үзээгүй билээ. Их хотыг ч харуулдаг гэх зэрэглээ ангасан хүнд баянбүрд үзүүлж алсаас сэтгэлийг нь зогоодог тухай зурагтаар хэд хэд үзсэнээс цаашгүй. Агаар халахаар зэрэглээ үүсч байгаа нь буяны өдөр харсан агаар шатахаар цаана нь өөр ертөнц үзэгдээд байсныг санагдуулахын зэрэгцээ аавыг нь энэ ертөнцөөс өөр тийш алга болгосон их халуун гал бас бодолд бөртөлзөнө. Хичнээн хугацаа өнгөрсөн нь их багийн баримжаагүй ч тэр ашгүй унтчихсан гэдгээ мэдэрлээ. Тэгээд түр завсарласан зүүдээ цааш нь ажиглав. Тэр физикийн хичээл дээрээ сууж байна. Аав руугаа мессэж бичиж, маргааш зургийн хальс хэрэгтэй байгаагаа дуулгаж байх юм. Багш дэлхийн цөмийн тухай зурагт хуудсан дээр заахад дэлхийн цөм зураг биш амьд юм шиг дүрэлзэж байгаа харагдав. Цөм ба татах хүчний хуультай хамтаар ааваас нь зургийн хальс авч өгөхөөс татгалзсан тухай хариулт ирж байхтай зэрэгцээд зүүд төөрөөд явчихлаа. Тэр аль хэдийн тамхи татаад сурчихаж. Тамхиа асаах гэж асаагуур дах галаа тун анхааралтай ширтэнэ. Огтхон ч өөр зүйлд сатаарашгүй харц нь ноцож буй тамхин дээрээ бууна. Тамхины ноцох чимээ, цог нь улалзах нь тодоос тод сонстсоор нар мандлаа.
IV
Тэр одоо өөрийгээ жигтэйхэн их сэжиглээд эхэллээ. Өөрийнхөө тухай болон бусад зүйлсийн тухай эргэцүүлэх нь хэтэрхий хартай. Сэжиг нь нэг учигны үзүүрээс зуурчихаад тавихгүй нь. Толинд хүүхэн хараагаа нягталж харав. Хүн бүрийхтэй адил л жижиг, ямар нэг хар авахуулах том юм алга л байна. Зүүдэндээ тамхи татаж сурсан эсэхээ мэдэхгүй ч тэр шөнө цонхон дээрээ тамхилж нойргүйдэх болов. Хэд хоногийн дараачаас үүрээр хот их үхмэл байгааг анзаарлаа. Шөнө замаар сүнгэнэлдэх машинууд цөөрсөөр, үүр цайх үест нэг ч амьд хөдөлгөөнгүй хот өөдөөс нь хов хоосонг санагдуулна. Танил хот, хороолол зам талбай нь бие биенийхээ хэрэгцээгүй орь ганцаар, хоосон, хөндий дүрс болж үзэгдэнэ. Улмаар бүр огт танихгүй нэгэн гараг, түүний сонихон зүй тогтоц болж ажигладсан анхны мөчийг тэр тамхитайгаа унтраалаа.
Дулаахан хөнжил, хөвсгөр дэрэн дээр тэр нүдээ нээвэл хангай газрын нэгэн гэр амралт байна. Үүдээр үхэр мал мөөрөлдөх хийгээд их ой хөвч харагдана. Урд нь огтхон ч үзэж байгаагүй нэгэн гаргийг удаан харж хэвтэх болов. Ингээд орноосоо босож амжаагүй байтал хуучны таньдаг газраа буцаад ирчихсэн ширхэг тамхи асааж байв Хурдтай давхилдах гурван хар машин хотын захын хороололоор хип хоп дууны хэмнэл түгээсээр байх ажээ. Цахилгаан станц, замын гэрлүүд бүгд л хуучнаараа таньдаг хэвээрээ. Нүдэнд дассан хот, чихэнд хоногшсон ритм. Нэгэнт бүх зүйл хэвэндээ оржээ. Буяны явдал эгч дүү гэж үргэлжилдэг хүмүүсийн харцнаас арилж, зурагтаар солонгосын олон ангит кино гарч, гэрт буузны үнэртэй. Гар утсанд ирэх мессэжний дугаарууд бүгд танил. Дуучид, жүжигчид нэрээрээ санаанд бууж, бүтээл нь сэтгэл догдлуулсан хэвээрээ. Юу ч зүүд шиг санагдахаа болив. Тоохоо байсан номын шүүгээгээ эмхэлж байхад үел дүү нь төгөлдөр хуураа давтана. Хичээлдээ очиход өрнө дахины уран зохиолыг өгүүлэх амьдрал, түүх буцаад он тооллын хэлхээсээрээ ой ухаанд дурайж, тэр үеийн амьдралыг үзэх үзэл зүгээр л филисофийн хичээлийн нэг сэдэв хэвэндээ үлдлээ. Ангийнхан зугаалгаар явахаар бэлдэж, тэрэлж явахаар тогтсон. Түүхийн хичээлийн семенар дээр хүн хэрхэн газар тариалан эрхэлж сурсан тухай ярихаар бэлдэж, тоохоо больсон хичээл амттай болжээ.
“Хүн гал гаргаж сурсанаар хоол хүнс, ангийн махаа түүхийгээр нь идэхээ больжээ. Чанаж, шарж, жигнэж боловсруулсан хүнс хэрэглэдэг болсноор хүний оюун ухаан хөгжин ухаантай анчид болсон бөгөөд төсөөлөх мэдрэмж улмаар бий болсон нь” гэх үгсийг семенар дээрээ илтгэхээр толь харан зогсоно.
V
Зуун жилийн өмнөх хүний зүүд надад одоо
Шив шинэхэн кино үзэж байгаа юм шиг л
Зорилго тодорхойгүй амьдралын нүдийг багласан
Өчигдөр, өнөөдөрийн цаана л зүүд минь сэрнэ
Categories: