Жирийн нэгэн цагны зөрүүгээр биш жинхэнэ гажуудлаас Шведэд одоо өөр агшинууд үйлдвэрлэгч нэгэн матери ажиллана.
Хойд туйлын жихүү хүүгсэн далайн эрэг дээр жижигхэн загасчны завь найгалзанхан байх ба хөлгийн ахмад викинг германчууд дахин татвар нэмсэнд бухимдан ямар нэгийг гөвтгөнө.
Давсархаг далайн агаар, хоолой жиндээх хүйтэн салхи, шинэ загасны нялуун хайрс, тамхины утаа, модны вискиний сэнгэнэсэн үнэр хоёр хугацааны хугаралыг улам жирэлзүүлнэ. Монголоос хуйлагдсан цаг хугацаа ажиллахдаа төсөөллийн амьдралын асар их массыг дамжуулан өнгөрөөх ба түүнээс үүсэх үелзэлийн зөрүү соёлын ялгааны даралтаар мэдрэгдэнэ.

Католикуудын хураасан цус хурсан алтан зоосны овоо хотойход хүрч ертөнцийн аглаг бүглэгт шинээр улалзах алтны уурхайсыг жирийн нэгэн оюун санаа удирдахгүй ажээ.
Үнэн алдартнуудыг сөхрүүлэх хүүхдийн загалмайн аян дайны хойд түшиц, скандиновын хойгийг ариун ромын язгууртнууд бүдүүлгүүд гэж үзэхгүй болсон цаг үед алтыг уурхайгаас олборлохгүй, зөвхөн дайнаар олно гэдэг зарчим оргил цагтаа хүрч байлаа.
Цаг хугацааг хүний тогтоосон тооллоор тоймлоно гэдэг хэтэрхий бүдүүлэг болохыг олон иргэншлийн мөхөл, нэгдэлийн хувьсалаар тодорхойлж болно. Атиллын мөрөөдөж байсан "pax hunnu-romana" иргэншил бий болох зайлшгүй зүйл гэдэг нь асар их мэдлэгийн ертөнцийг мэдэрч чаддаг хүмүүст тодорхой байжээ.
Ертөнцийн амьтад мэдлэгийн хураангүйд хүрэх цор ганц боломж галыг эзэмшсэн хүний түүх маш залуу боловч бидний өөрсдийн танин мэдсэнээр хамгийн төгс хөгжилдөө ирчихсэн энэ үед цаг хугацаа үргэлжилсээр л байна.

Ийм нэгэн бодлын тулах цэгүүд хүүрнэсэн нэгж хором юуны төлөө зориулагдав? Хугацаа нөхцөөгч, холыг эргэцүүлэгч, хоосон бясалгагч, хосмол сэтгэхүйт жирийн нэгэн амьдралын нэг өдөр үү?

цаг хугацааны өмнө, дунд нь гал. төсөөлөл, бидний амьдрал. өөрийнхөө урдах амьдралыг олох эзэнгүй зорилго өдөөгч. буддагийн хориглосон сэдэл таслалт, бүх юм утгагүйжсэн хаос иргэншил. агуу бурхадын эрин үеээс хөх цусны хаадууд, авьяас билэгтнээс хүчирхэг хэн нэгнээр дүүрэн хүний амьдралын түүхэнд одоо үе овоож оцойхоор сонин гойд зүйлгүй нэгэн ижил санагдах болов. хэнд ч юу ч хамаатай биш ч бүгд харилцан таталцах нэгэн хуулинд эзлэгдчихэж. яагаад?

анх үүссэн хүмүүс амьдралын туршлагаас бурхадыг нээж олоод байгаа юм уу? эсвэл бүгд нэгэн ижил бурхан төсөөлж чаддаггүй юу? бүхнийг бүтээгч, системийг удирдагч, үйлийн үрийн үр дүнг хэлцэгч буй бол өнөөдөр хүртэл тэдний тухай тодорхой зүйл юу ч байхгүй байгаа нь өнөө өөрсдийгөө азгүй орхигдсон амьтад гэж үзэж байгаа эксистенциалистын зөв болж нэг хуйлагдав уу?
иймэрхүү зүйлс сэтгүүлийн хуудсанд биш яагаад заавал хувь элийрэл бясалгалын дотогш орших учиртай талаар асуувал номлогчид бас өөрсдийнх рүүгээ чангаачихна. муур үхсэн, эсвэл амьд үхсэн байгаа болохоор хариулт өөрөө хугарч байна.
үүний оронд хүн зодож, хар тамхи татаж, илүү азаргалсан амьдрахыг таашааж байгаагаас татгалзах нь ухаалаг шийдвэр биш байж болно.


......................

Categories:

Leave a Reply