импрессион,
илбэнд дуртай хүүхэд гудамжны өнцөгт
ирмэгээр нь бороо хөшиглөсөн бүрх малгайт
түр саатахад нь шохоорхон хараад
тэр дороо галт тэргэнд дагаад орчихсон
зөөлөн тэр үнэрийг мэдрээд
зөрлөг дээр дараа нь буусан
зөнгөө дагаад үлдсэн зам дээр
зөрөг цэцгийн исгэлэн амт арилсан
илюшн,
имтэй бодлууд, миний үсээр салхинд ханрана
их л өнөтэй өвлийн ойд ирсэн байв
хүүгэх чимээнээр бяцхан цас гацуурнаас асгарна
хөзрийн тухай ч тэр дор нь мартав
инсепшн,
тоонон дээр цагирагласан
аварга могойг
тогтож хараад айсангүй
нам гүмээс оргилсон хүсэл дараа нь
нөгөө л зөөлөн үнэрийг надад бэлэглэлээ.

Categories:

Leave a Reply