замхарсан цайлган бодлынхоо унгийг
захыг нь мушгин суух хүүтэйгээ хамт ажлаа
займчихдаа хөндсөн сэтгэлийн тухыг тань
зурдас үгсээрээ сийчсэнээ харчихлаа
атаачдын үгсэд хариугүй хүлцчихээд
амраг чамд хатуурхсаны угт
албинд илбэдүүлэгсдэд хэлээгүй хайргийг
ариун бодолд чинь асгачихсан гэж үү?
хайрын сэтгэлийг чинь бадраах гээд чадаагүй
хайнгадуу үгсийн утгийг чи мэдэх үү?
цагаан шартай байг гэж анх санасныг минь
цамцны чинь энгэрт дуслах нулимс ойлгоо болов уу?
гэм гэмшлийн урд хойдын алинд ч
гэгэлгэн сэтгэлтэйг минь мэдэхээс хойш
гэгээхэн хүслийг минь баясан сонссоноо
гэнэтхэн цэрвэлзээд нисчихлээ чи минь
дэггүй хараалай, зүггүй жигүүртэн
дэнгүй газарт, хэмгүй ганцаардахаас эмээнэ
ганц үг уучлалын үнэ үнэндээ
гашуун нулимсны ширхэгт ч хүрэхгүй ч
гунихгүй, цөхрөхгүй жаргалтай хайрыг
ганц гэрэлт цамхаг гэж төсөөлж,
галир гулир харагдагч сэтгэлдээ л урлъя
Categories: