Blues of heart


Тув тунгалахан цонхоор сэрж буй шєнє сайхан харагдана.Энд тэндгvйх олон байшингийн гэрэлтэй цонхнууд анивалзсан хотын гудам. Єрєєстэй чингэлэгнvvд дээрх дарсан цас. Шаргал туяа сацраах гудамжны гэрэл. Сэвэлзvvр салхитай. Цээж дvvрэн амьсгалаж болох агаартай сайхан шєнє.

Жижигхэн тамхины цогны тvлэнхийтэй зvрхээ алган дээрээ тавиад удаан харлаа. Нvдний ємнє цаг хугацаа ээрч, хаа л гэнэ хvссэн зvгтээ дураараа аялан хийсч болох нь. Дурсамжийн цомгуудыг тоглуулчихаад цаг хугацааны сиймхийгээр шагайвчилж харлаа. Түлхүүрийн нүхээр харах түлэхнхий зүрхны цоорхойгоор орлоо.
Нүд цавчилна, хvсэл хэмээх нандин vг шинээр сэрж, оргилон буцална. Мастер Маргаритагийн ардаас шар цэцэг бариад алхаж явсан чимээгүй гудамж. Тэнд бас халаасан мөнгөн цаасны аятайхан үнэр байсан байх. Расниликов гэмээ хvлээж, Соня зовингүйран зогсоно. Ийм учралууд тэр нүд цавчилахад дэгдээд байдаг хүслүүдийн ард байжээ. Yгvй дээ. Тэр бол мєрєєдєл юм. Одоо харин vгvй болчихсов уу даа. Нvдээ зєєлєн анихад хучин авдаг харанхуй хоосон ертөнцөөс айхгүй байх итгэл юу билээ? Ямагт харанхуйн цаана байх төсөөлөл бүхний сүүдрийг ялгаж мэдэх суу залийг хувь тєєрєг минь надад мэдрэмж болгож хайрласан. Эсвэл бид түүнийг энэ ертөнцөөс нээж олдог. Яг тийм, чингэлэгтэй ачаа зөвхөн ихэс дээдэст хүргэгдэх ёстой. Жинчид ачааг задлаж үл болно. Хорио цээрийн бүсэд хөл тавьсан хүн бүхэн ухамсараа удирдаж чадах билүү? Үгүйсэн билээ.
Бороо асгарна. Тєгєлдєр хуурын аяз дуулдана. Хундагатай улаан дарс өөрөө ууруул єєдєє тэмvvлэн ухаан бодолд шvдэнз зурах мэт гэгээ нэмнэ. Єєдєєс минь ширтэх гvн ариун харц. Тэр харц гvнээс гvн. Алс ирээдvй шиг. Инэмсэглэх уруул. Том цонх. Єргєн цонхны тавцан. Сэвсгэр, зєєлєн хучлага. Уруулан дээр чийг даана. Мартагдашгvй тэр үнсэлт нүдээ нээхэд гэрэл нэвчин, сэмрэн арилахуй. Буцаад анихад үvлэн цоорхой задран сарниад, уулсыг даван нар мандана. Єнгєрсєн шєний бороонд vерлэсэн хоржигнуур горхины чимээн. Зуслангийн байшин, шинэхэн цагаан будаг. Yvдний модон довжооны дэргэд хэнзэлсэн балжингарав харагдана.Тєгєлдєр хууран дээр унасан өлөн тоосносс цаг хугацааны үлдэгдлийг харахад, ширээн дээрх тэмдэглэлийн дэвтэр бүх өнгөрсөн цагийг хураангүйлж, нэгэнтээ бадрангүй төрхийг олоод тэр чигтээ хөшчих шиг. Цаг хугацаа хөндлөн чиглэлээр урсч өнгөрөх мэт боловч тэр vргэлж дэргэдээс гүн, гvнзгий харцаар цогих шиг. Алив, алив гэх мэт. Нүдээ нээгээд, буцан анихын дайтаад хэдий хэр хугацаа өнгөрөх вэ? Тэмдэглэлийн дэвтэр сөхөж харахад дурсамжийн нэгэн цомог агшин зуурт ч тоглогдож болох. Хєнгєхєн. Хєвсєлзсєн бодлуудаа орхиход ариун цэврийн єрєєнд энэ зураглалыг аниатай нүднээ үзэх тэргүүн түшсэн дэрний өнгө гэнэт алга болчих мэт. Суултуурын дээхнэ хазгайдсан хєвєн цаасны єлгvvр. Угаалгын машин дээр өрөөтэй хэдэн ном. Хуниралдсан алчуур, харах хязгаар үгүй цагаан орон зай.

Тvлэнхий тогтсон зvрхний минь яг л тэр цогонд харлаад орхигдсон хэсэгт гэгээн гэж нэрлэж байсан хайр тунамал дарс мэт мэлтэлзэж харагдана. Тийм шарх хэзээ эдгэдэгийг мэдэхгvй гэж боддог байсан ч жаахан л удаан ширтвэл жаахан улаан дарс дорхноо ууршин алга болж болохыг мэдээгүй явсаныг анзаарлаа. Энэ зуур нэг жил өнгөрөв үү? Эсвэл хэсэгхэн агшин болов уу? Сэрэх нүд, аних мэлмий хэдэнтэй цавчилахад үүнийг сэхээрэв? Урт хугацаа лав биш ээ.
Зүүн гарын алга руу зүрхээ хөлбирүүлж тавьлаа. Гаран дээр цохилон байгаа цустай зvрхнээс алганы зураас даган цус гvйнэ. Цус vзсэн нvд улаан єнгийн гэрэл олж, уур хvрэх мэт болсон ч тэр нь өөр нэгэн омогшил байв.
Бєхийн суугаа бєєгийн амьсгалах сонстож, энгэрээс нь унжсан могой нvдэнд vзэгдэж, хананд єлгєсєн хэнгэрэг цаг хугацааг єєртєє агуулан чимээгvй дvнсийх юм.
Кинонд гардаг хятадын хvчирхэг, сvрлэг эртний тvvхийн дэргэд адгуусан зэрлэг монгол удмын үсэрсэн цус ширгэлгүй энэ алган дээр улайн урсч буйн тэр. Асгарах цусыг хармалдагүй зоригыг нэгэн итгэл тэтгэнэ. Түймэрт авалцдаггүй, мөсөнд хайрагддагүй тэр сэтгэлийг монгол бааврар гийгүүлнэ. Чонын улиан сонсоход монгол эрийн хийморь сэргэнэ. Чонын улиан дуулаад харь дайсны айдас нь сvнстэйгээ орооцолдон, бие ээ бvчээд хєдєлж ч чадахгvй болмогц айн хулчийсан нvднийх нь гvйдэл аргалын дор ч болсон ороод нуугдмаар санагдана. Бид тэднийг хэдий чинээ удаан vзэн ядна, тэд тєдий чинээ их айна гэх грек зvйр vгтэй бодол холилдоно. Тэндээ үлдэг. Хvний дусал цус ертєнцийг єєрчлєх хүчирхэг мэдээллийг агуулна. Зүрхний хавхлагаас түрэх хэсэгхэн цус хорвоогийн өнгийг өөрчилж чадна. Эхийн хүйгээр гүйх амьд улаан эс хүний хөлийг нь амьдралд, гарыг нь саранд хүргэн хувьссана. Тэр ариун бєємсийн нэгдэлд "цох хорхойны" ногоон хvрэн бээр болсон эд нэвтэрэхээр "мєнгєн доор нvд баясна. өнгєн дор сэтгэл баясана" гэх хятад үг сонстдог. Бид харин хєх тэнгэр минь гэж сvслэн залбирдаг билээ.
Алганаас асгарах улаан дусал цуснуудыг удаан ажин суугаад зvрхээ чихэндээ ойртуулан чагнаж vзлээ. Зvрхний цохилт амьдралд тэмvvлэх хvслийг бадраана. "Пинк Флойд-Лост фор Вордс"-ыг аялаад хотын гудмаар "инээмсэглэсэн хvмvvстэй мєргєлдєж амьдрахаар шийдсэн Рауль" шиг харагдаж байгаа өөрийгөө харав. Харин тvvний царай амгалан юм. Жуулчдын дундуур шургалан, уушийн газрын хөхрөлдөөн дайраад нэгэн жижиг оргилуурын дэргэд саатан суув. Театрын улаан адарт тогтсон цагаан судал, зүрхний хавхлагаас гарах цагаан санаархалтай ижил бодогдов. Чингисийн єргєн чєлєєг єгсєн хэсэг алхаад такси барин Ар Зайсангын гудамж гэж хэлчихээд, хайрцаг тамхи задлан, асаалгvй удаан vнэртсээр Загасчны гvvр (энхтайвны гvvр) єгсєхєд тунаран шаргалтах наран зурагтын цамхагын дэргэдvvр бєхийн унаж байх юм. Богд уулын энгэр дэх амралтын газраас морь хєлслєн унаж уулын ам уруу шогшуулав. Ташуур єгєн давируулахад хот мартагдан, ой угтан сэтгэл нэгэн амирлангvйг олно. Эмээлээ засахад цагаан дагинас vдшийн бvрий нөмрөгөө татаж, тєв талбайн чанх дээр єдєр шєнийн зааг иржээ.Хєхєє донгодох дуун хамтаар мориндоо мордоод цааш ойн гvн уруу уусан алга болохтий. Угтах авах харанхуйнаас хараа салган нүдээ нээлээ.Онгоц дэрлэн хэвтсэн хvзvv чилж, угаалгын єрєєнд жихvv татаад нэг л тогтож суухааргүй болсныг мэдмэгц алган дээрх цохилсон зvрхээ буцаан амандаа хийж, аяар алгуурханаар, ємх ємхнєєр зєєлхєн амандаа гулсуулан залгичихаад vл ялиг халтардсан толь доороос нь ширтэж хэсэг хэвтэв. Судсаа барьж vзвэл сулхан цохилж, анир чимээгvйд тамхины цаас шажигнан шатах чимээний хажуугаар, зvрхнийхээ цохилтыг сонсохыг хvсэмжлэн хана ширтэн суух мєчид утас дуугарч огторгvйд зангиран хєвчирч байсан бодол сарничихав.
- Цэнхэр нvдэн хаагуур байна?
- Муяа аашаад, нутгийн реп тоглуулаад сууж байна.
Кроник 23-с шинэ диск тоглуулагчийн дуудлага ирэв. Цэнхэр нүдтэнгүүд рүү гараад явахад хот нам гvм. Саяхны тунгалаг агаар үгvй болчихсон, зэгэл саарал өнгөн дундаа хот нам дугжирч байна. Таксинд суумагц Хасбаатрын гудамж, 23 гэж хэлээд давхин одов. Тvнэр харанхуйд гангууд гар барилцан, их утаанаас дайжих арга үйлдэцгээдлэ. Нэг л мэдэхэд vvр цайх дєхжээ. Тэнгэр цэлмэг ч од харагдахгvйд цолмон арилтал ганцаар суумаар санагдаад болдгvй. Цэв цэнхэр нvдний минь туяанд хугарсан мэдрэмж дахин хотын гудамжин дунд орж явахад урдуур васька ах шахаж орж ирэв. Васькад өгөх их үнэ эрүүл мэндээс хямдхан болохоор өгч байна гэж бодохгүй. Ингээд харанхуй төсөөлөл, цэнхэр нүдэн үгүй залуу минь гараад инээмсэглэ дээ.


Categories:

Leave a Reply