Blue sunrise
I
Бороо алгуур алгуурхан шивэрнэ. Усан мандал дээр нэг нэгээр унах бороон дуслыг тэгэхэд тоолж болмоор харагдаж байлаа. Цэнхэрийн халуун рашааныг авамхайлсан нvсэр vvлс хойд зүгээс эрчлэн нүүхдээ элч зараалаа илгээн өөрийн сүр хүчийг тунхаглах мэт борооны түрүүч усан сан дээр газардан байна. Жуулчны баазын дэргэдэх ой шугуй сvртэй исгэрэн шуугихуй моддын єлмий дэх улаахан гvзээлзгэнvvд салхинд шилбэнээсээ хяслантайяа тасарч унах нь нvдэнд vзэгдэх шиг болоход нэрхийсэн аянга дуу хадааж, агаар мандалыг сүлсэн их гэрэл гарав. Цахилгаан цахих, хонхон цэцэгсийн хонгорцогт бороон дусал хургалах тэр үед би халуун рашаан дотор євдєглєн сууж, нойтон гараар тамхи асаах гэж оролдож байлаа. Усан сангийн эргээр дүүжин суудал, номын тавиураас жуулчид ном сэтгvvлээ хураан дэргэдэх шvршvvрийн өрөөгөөр дайран алга болсоор нэг мэдэх нь ээ би ганцаар харанхуйлах аадрын хvлээн vлджээ.
Нvдний ємнє єргєн уудам хєндий урд зvгт сунайн байх ба тэнгэр тэг дундуураа хоёр өөр ертөнцөөр зааглагджээ. Хуран зангирсан аадрын vvлэн гүнд архад тэнгэр хоорондоо дайтав уу гэмээр аянга нижигнэж, хүчтэй мөргөлдөөн үүсч, ахин дахин онгод тэнгэр орон зайн эзэмшлийн төлөөнөө тулалдаж байгаа гэж нотлох шиг цахилгаан тасралтгvй гялбах нэгэн үзэгдэл. Мөргөлдөөний талбараас дорно зүгт тэнгэрийн байдал тайван тунгалаг агаад тэргэл сарны хөхилбөр туяа уул хад, усны харгиа боргио, мал амьтны нүдэнд хугран сацарч байх нэгэн амирлангүй орчны тэг дундаас ажиглагчийн хувиар газрын өчүүхэн биет нэгэн хүмүүн өөрийн төсөөлөхүйг огторгүйгээр хэмжихийг хүсэвч тэсгилгүй хяналт алдан байна. Сансар мандалын хязгааргүйн гүнд гялбалзаж нүднээ үзэгдэх оддын адил хамгийн түрүүнд сэтгэгдэх бодол цаад гүн хязгааргүйд үл харагдах бүр аварга од эрхэсийн гялбаа ч тусахгүй ойр энүүхнээр хүмүүний бодол аргамжаатай гэж үү?
Алс газрын гялбаат одод сарыг тойрон шигтгэсэн үнэт чулуу мэт санагдана. Сар гэх өнө мөнхөд нууцлаг, хүйтэн хөх ертөнцийг тойрон хүрээлсэн өч төчнөөн оддыг хүмүүний амьдралд хөрвүүлэн төсөөлж суулаа. Нэгэн хайр сэтгэлийн гүнээс соронзлогдсон үй олон үйл явдал, өдөр хоногууд бас дурсамж. Үзэн хядалтын хайр найргүй сэтгэгдлийн тэсрэлт, ухаан самуурлын солир харвалт. Хагацаж холдож чадахгүйн энэлэн бие биедээ шүргэлцэхгүй оддын байрлал. Хайрлаж чадахгүйн шаналан, өчүүхэн төдий ойртох ч, холдох ч аргагүй хорвоогийн таталцлын хууль. Өөр өөр бүтэц, бодосын цомирлог гээд тоо тоймгүй олон утга авцалдаагүй бодол тэргэл сар түүний харьяат оддын өнгөнд ховсдуулан усан мандал дээр унах олон дуслын долгион, тунараа мэт.
Тамхины амтаа таашаан хүртэх зуурт тэнгэрийн тэс өөр байдлыг шимтэн ширтэх миний дороос 48 градусын халуун аршаан бvчимдvvлэн байна. Хэсэг хугацаа єнгєрсний дараа мини баарнаас улаан дарс, хоёр хундага хуруувчилсан зєєгч охин цааш нэгэн гэрэлтэй гэр рүү гунхан явах нь нvдний буланд бvртэлзэн єнгєрєв. Тэрхэн зуур санаа бодол хийсвэрлэл, хөөрөлтөөс газардан харин танил нэгэн соргог сэдэл хєлєглєн авав. Уснаас єндийж нэгэнтээ зогтуссанаа, эргээд халуун усан сан цалгиулан унан тусав. Халуун ус хэсэг савчиж, єндийхдєє жиндсэн биеэ хэсэг дулаацуулан усны мандлаар аль болох долгион vvсгэхгvйг хичээн, биеэ султган хэсэг хєвлөө.
Архад тэнгэрийн тэмцэл арилсан бололтой хойд уулнаа аадар цутгаж, харин над дээр шиврээ бороо шаагина. Усан дээр унах бороон дуслуудын чимээг нэг нэгээр нь ялгаж сонсохыг, цэлмэг тэнгэрийн чєлєєнд туяарах сарны гэрэлд бороон дусал хэрхэн гялтагнан газардахыг харж удаан хэвтлээ. Ийнхvv сар, аадар, аянга цахилгаан, шиврээ бороо халуун рашаан, оддын гялбаагаар хэсэг бодол хөлөглөн аялаад уснаас гарлаа. Нvцгэн хєлєєр євсєн дээр гишгэлэхэд юм бүхэн яг энэ л мөч шиг хөнгөн, зөөлөн санагдав. Нvд минь гэнэтхэн хурц єнгєєр гэрэлтэх мэт болоод, тэр даруй гүн гүнзгий нойр хүсэмжлэн унтахаар завдлаа.
II
... Би их л уужим хєндийд ганцаараа тvшлэгтэй сандал налчихсан хэвтэж байх юм. Багваахай цэцэг салхинд дэврэн тэр хєндий дvvрэн хийсч, зарим нь бvр жингvйдэн тогтсон юм шиг харагдана. Тэгснээ сандал доогуур ургасан олон цагаан уул цэцгийн толгой удалгvй ар араас нь сэмэрч эхлэв. Харцны тусгалын хамгийн цаана нь бvртийх нэгэн майхан толгой холгvй, их ойрхон харагдана. Тэр зvгт тэнгэрийн хаяанаас ургаж гарч ирсэн хэсэг адуу янцгаан давхиж, горхи туучин, туурай нь хайрга цавчлах чимээ сонстоно. Би тvшлэгтэй сандал дээрээ бvvр цомцойгоод суучихаж. Сэтгэл хєдлєлгvйгээр багваахай цэцгийн найган, хийсэхийг удаан харж, майхан толгойн зvгт хурдлах адууг ширтсээр атал нvvрэн дээр аварга том наран урган мэндэлвэй. Маш хурц, тэгсэн мєртлєє мєнгєлєг туяа сацраасан аварга наран юу юугvй єнєє жижигхэн майхан толгой дээр гараад хэсэг тогтчихлоо. Нар уруу удаан харахад нvд євдсєнгvй, сvрхий ч гялбахгvй байна. Харин наран зvгт давхиж явсан адуу хєндий дvvрэн янцгаасаар аварга улаан гал уруу хурдлан давхиад нарны єнгєтэй болов. Ар араас нь хэсэг адуу мєн л сvvл сvvлээ даган давхилдсаар. Багваахай цэцгийн дэлдээс ч тэр, цагаан уулын сэмэрсэн толгой ч тэр агаарт жингvйдэн тогтсон юм шиг хэр нь аварга улаан наранд соронзон үйлчлэлд алгуур татагдах мэт нарны гал улаан єнгє рүү бєєн бєєнєєрєє уусч эхлэв.
Одоо би хоосон харанхуйлах, эзгvй хєндийд хэмхэрхий мод тvшин ээтийн хэвтэх ажээ. Аварга том нар эгц дээр єдрийн одны дайтай жижэгхэн харагдана. Алтангадасаас томгvй тэр нарны тусгал цээжин дээгүүр тєєлж аажимхан урагшлана. Харанхуйлсаар л. Жигтэйхэн аргасан нvд, хоолой хоёр гэнэт ухаан санааг хvчтэй шамдуулахад гараараа нvдээ хэсэг нухлаа. Хуруу нойт оргиод, чийг дааж байна. Эргэн нvдний ємнє авчирах ахул цэв цэнхэр сацарсан єнгє хуруунаас минь урсаж харагдана. Зєєлєн туяатай цэнхэр єнгє нvдий гадаргыг бүрхэн урсч, дээрээс нь доош хvртэл ууссан номин цэнхэр єнгєнд бүх зүйл хувилахуйд нойрноос сэрэхэд арын сайхан хангайд vvр цайж байна.
III
... Арын сайхан хангайд vvр цайж байна. Нэг нэгээрээ алслан замхарч, єєр ертєнцєд vзэгдэхээр гэж явсан мэт одод огторгvйд уусан алга болж, vvрийн цолмон л торойн vлдлээ. Тэртээ холд хєхєртєн байх уулын орой аажим аажмаар гэгээрэн туяарсаар нарны хамгийн анхны тусхал чимээгvй ширтэн суугаа миний нvдний урдуур гялбаад єнгєрлєє. Шєнєжин шивэрсэн бороо татарчихаж. Хєндий дvvрэн шvvдрийн дусал бvхэн дээр мандаж буй нарны туяасын хугархай гэрлvvд уудам талаар нvд гялбаана.
Хойд уулын хот айлын зvгээс vхэр мал мєєрєлдєх, адууны vvрсээн дуулдана. Жуулчны бааз ч тєд удалгvй сэрж эхэлвэй. Гадаа саравчинд, вандан дээр нємгєн унтсан над дээр Жай ирж явна. Єглєєний мэнд гэж инээн мэндлэх тvvний шивээснvvд их сонин. Нуруун дээрээ Флинтстонсыг бараг бvтнээр нь шивчихсэн. Зvvн далан дээрх Фрейдыг хараад єєрийн эрхгvй яг л Фрейд шиг харагддаг манай ноён ерєнхийлєгч санаанд буув. Энэ бодол хотод болж буй элдэв хуувилдаан, урвалт шарвалт, галдан шатаалт зэргийг хоромхон мөчид сангалзуулав. Монгол орон хөдөө талдаа амар амирлангүй. Хүмүүсийх нь сэтгэл бодлын тэмцэл харин нэгэн шинэ тэмцлийн хэлбэрийг олон тэр хотод улам бүр үгжирч байгаа. Лийр дотроосоо муудвал хамгийн өмхий гэдэг нэг үг байдаг.
Жай єнєєдєр юу хийх вэ гэж асууснаа дэрний хажууд тавиад унтсан номыг сонирхоно. Тэрээр Австрали хvн бєгєєд найзуудынхаа хамтаар азийн орнуудаар аялж яваа юм. Найзууд нь ч гэхэд хаашаа юм. Хямд аялахын тулд нэг багт нэгдсэн бие биенээ танихгүй жуулчдын нэг хэсэг юм л даа. Тэдний дунд гурван франц гэр бvл, хэдэн англичууд тэгээд vлдсэн нь аборгины хольцтой шинэ зеланд болон австралийнхан. Усан сангийн дэргэд ном уншиж суухад тэдний яриа сонстдог. Аятайхан аятайхан юм ярьцгаадаг ч миний сонсгол муу тул заримых нь утгыг бvрэн ойлголгүй алдчихдаг юм. Ямар ч байсан тэд аар саар зүйлхэн хэлцэх мөртлөө ярьж байгаа хэлбэр нь өвөрчмөц. Тэгэхдээ л цаанаа их энгийн санаар гоёоор хүүрнэдэг. Єглєєний нар гэлтгvй асар халуун тєєнєж эхэллээ. Єнєєдєр ч яггvй халуун байх нь ээ. Ой уруу явах гэхээр ялаа шумуулнаас тєвєгшєєх ч өчигдөрийн бороонд гүзээлзгэнэ уначихсан эсэхийг очиж үзмээр хорхойсно.
... Уулын бэл ягааран цайрна. Цэцэгс найгсан хєндийгөөр ганцаар ном сугавчилчихаад нэлээн удаан явлаа. Нvднээ тусах тvмэн цэцэгсийн аль сайхныг шилэн тvvж нэлээн томхон баглаа болгочихов. Янз бvрийн ялдам vнэр ...гэвч би энэ цэцэгсийг хэнд ч єгєх билээ дээ. Yсний сураараа цэцэг баглачихсан болохоор задгай vс салхинд хийсч нэг л тааламжтай. Яг тэр мєчид зvрх гэнэтхэн зогсоод эндээ л мєнх нойрсож, чимээгvй байгалийн нэгэн хэсэг болохсон гэж маш ихээр хүслээ.
Уулын бэл уруудсаар булгийн эхээр байх цєєн хэдэн хар модны нэг мєчир дээр баглаатай мєрєєдлєє орхичихоод тагнай ташим хvйтэн булгийн уснаас магнайгаа норголоо. Дашмагаа усны нэлээн доохноос дvvргэж аваад зєєлєн уснаас гэдсээ цэрийтэл хэсэг ууж, халуунд нозоорсон бие рүү баахан шавшив. Холгvйхэн байх баазын зvг хэдэн бартаат замын мотоцикл хурдлан ирж явна. Кроссоор хєдєє явах ч сайхан байх даа.
Єдрийн хоолонд орж байхад тэр мотоциклуудаар хэдэн италичууд ирснийг тандаж мэдэв. Болж єгвєл тэднээс унааг нь гуйж унах санаатай байсан ч тэд “нөү спийк энглиш” байсан нь харамсалтай. Жуулчны баазын ажилчид амрагсадтай цуг агаарын бөмбөг тоглож байгаа харагдана. Тэдэн дээр очиход хар vvрээр хаашаа алга болчихвоо гэцгээн, орой хар нvдэн ууя уу гэж байна.
Эргэдэг тvшлэгтэй сандал дээр ном харж суутал Жай ирж яриа єдлєє. Тэгснээ номын нэр харснаа " Michael d Eyquem Montaigne " гэж амандаа уншсанаа “Надад Requim Montaigne гэж санагддаг шүү” гээд инээмсэглэв. Тэгснээ миний тэлээ уруу зааснаа “из диз мариуна” гэлээ. Тиймээ гээд “яахуу”-гийн хэлээ гаргаж байгаа смайлыг дотроо тєсєєлєн инээхэд цаадах маань энд байдаг юм уу гээд их л сониучирхав.
Моддын орой шуугин исгэрнэ. Ой дунд нохой хошууны тєгєлд хэсэг тамхилж суулаа.
Ойн цоорхойгоор од харагдаж эхэлжээ. Гэнэт Жайгийн инээд хадаад явчихав. Єнгийгээд харсан чинь мань хvн уулын уруу єнхєрч явна. Улаан нvдэлсэн тэрээр єнхєрч єнхєрч жижигхэн хожуул мєргєн байж зогслоо. Хэсэг хэвтэж байснаа босч ирэхэд толгой нь эргэж байгаа нь зогсоогvй бололтой чигээрээ явж чадахгvй найган гуйвсаар ямар нэг дуу аялан уулнаас буулаа. Би ч араас нь буув. Нvдний дусаагуураа халааслаад, орчныхоо хогийг цэвэрлэн баар зүглэн явлаа.
Бааранд орж ирэхэд манай хэд аль хэдийн хар нvдэнгээ задалчихаж . Айраг, нэрмэл элбэг газар зун цаг ийм л байдагдаа. Жуулчид Боб Марлейг даган дуулцгааж, босч бvжих нь бvжнэ. Жай болон тvvний нөхөд хөгжмин дотор тэр чигээрээ орчихсон юм шиг л байна.
Хөгжмөн доторх хүмүүс, хөгжимийн долгион хүмүүс тэрхэн үед үнэн төрхөө үзүүлж бүгд номин цэнхэр өнгөөр туяа гийхийг хараад зүүд болон зүүдсийн ертөнцийн заагт цэнхэр мэлмийг олсон минь төсөөлөл, мэдрэхүйн зэрэглээ байсан ч гэлээ энэхэн агшны мэдрэмж цэвэр тунгалаг тул магад дараа харамсах нь үгүй гэж сэтгэл хангалуун инээмсэглэсээр, агаар уран хөгжмийн ертөнцийн хилийг алхлаа.
Categories: