


Сүхийн талбай дээр зургаан зуу гаруй хүмүүс зургаа авахуулахад би заавал оролцох учиртай болоод дөнгөж амтанд нь орж байсан ажилаа дэлгээстэй чигт нь орхичихоод гарсан юм. Цаг барин ирсэн минь буруудаж, зургаа авахуулах хүмүүсийг бүрэн цуглартал лавтайяа нэг цаг хүлээх нь. Ийнхүү Соёлын төв өргөө орчимд цаг нөхцөөхөөр театрын музей шагайваа.
Бүх л музейд ороход намайг юу угтаж байгааг мэддэгүй ч танил газартаа орж буй мэтээр дээш шатаар алхалав. Танхимуудын дундуур цонхоор тусах нарны дулаан элчийг багахан харж сатаарав. Үзмэрүүд тийм ч сэтгэл татаагүй нь харсаар дасчихаад тоохгүй байгаа зүйл шиг. Кино зураглаачдын хуучны төхөөрөмжийг ажин зогстол дэргэдэх сонины газраас сурвалжлагч байрын нэг хүүхэн гарч ирэн, зогтуссанаа, - Монгол уу гэв. Инээвхийлэн, - Тиймээ, гадаад хүн шиг харагдав уу гэж асуутал хариултад минь итгээгүй бололтой дахин - Монгол уу гэж асуув. Би мөн л инээмсэглээд, гадаад хүн шиг харагдаад байгаа юм уу гэж асуутал цаадах маань ч өөрөө инээгээд цаашаа алга болов.
Бодвол энэ музейд бараг хүн орж ирдэггүй биз. Догшин хутагтын Саран хөхөө жүжгийн эх зохиол энд бий эсэхийг лавлахаар тайлбарлагч дуудуулав. Даржин бөгөөд хиртэй хувцасласан нэгэн салхинд туугдсан амьтан шиг залуу хормын дараа надад бараалхахаар иржээ.
Байцаагчийн төрх олсон би бээр аль болох боловсон харьцахыг хичээн Догшин хутагтын хийгээд ер бусад жүжгийн зохиолуудын эх хувь хаана байгааг хэлж өгөхийг шаардав. Мань эр нэлээн булзах, мэлзэх санаа агуулсан бодолтой өнгөөр ярьж эхлэхийг үзвээс энэ нөхөр ойрын хэдэн сар тайлбарлагчийн ажил хийгээгүй моньд байх нь.
Равжаагийн жүжгийн зохиол эдний архивт, харин бусад жүжгийн зохиолын дийлэнх нь Драмын театрт байдгийг сонcмогц бушуу түүнээс салахын түүс болоод баярласан, талархсанаа илэрхийлэн харцаараа хөөж гэж хэлээд үдлээ.
Урлагийн байгуулгуудын хана, тааз, шал, үзмэрийн шилэн гадарга гээд бүгд л боловсон хүчнээр ангаж цангасаар, хир буртагт дарагдахын дээдэд хүрсэн байдал энд ч намайг хүлээж байгааг би түрүү мэдэж байж л дээ. Цэргийн музей, Үндэсний түүхийн музей, өөр аймаг, сумдын музей бүгд л нэгэн ижил. Зэвүүцэлтэй нь надад юу ч тайлбарлаж хэлдэггүй мөртлөө сул цалин авдаг ажилчид энэ нөхөр юу хулгайлах гэж үүгээр шиншилээ юм бол гэсэн шиг анхнаасаа хүйтэн хөндий харьцах нь өөрсдийг нь харин ямар нэгэн зүйлд сэрдэх санаа өгнө. За бусдын явдлыг өөлөх юүхэв. Ийн ямар ч ашиггүй бодлоор өөрийгөө зовоосны эцэст тус музейг үтэр түргэн орхин гарах сэдэл төрөв.
Монгол орон хувьсгалаар олж авсан эрх чөлөөний нэгэн хэлтэрхий XX зууны театрын түүхийг өгүүлэх танхим руу орж үзэлгүй гарч явав.
Өнгөрсөн хавар эртэд болсон нэгэн явдал энэ зуур толгойд орж ирэв. Миний нэгэн танил гурав, дөрвөн зуун мянган төгрөгний өртэй нэг залууг гол гаргаад л яваад байсан юм. Гэтэл нэг өдөр оройхон жаахан хатан бор хүртье гэсээр намайг авахаар ирэхдээ өнөө залуутайгаа цуг явж байв. Өндөр биерхүү биетэй, халзан толгойтой маасайтлаа инээсэн тэр залууг урд нь би хоёр, гурав харж байсан бөгөөд энэ залууд танил маань баахан хар наймааны өртэй гэдгийг гадарлах тул өнөөдрийн уулзалт жирийн хэрэг биш болохыг багцаалав.
Тэр хоёр хаа хүрэхээ урьдаас тохирсон мэт Амжиргааны гудамжаар хойш эргэн, Алтайн 18 гэсэн гудамжаар орж явчихав. Би дотроо энэ гэр хороололд ирж архи уух нь юу ч билээ гэж ундууцсан ч байдлыг харахаар шийдлээ. Ногоон нуурын тахирласан олон гудамжийг сүлбэн явсаар нэгэн цэвэрхэн өлзий хээтэй дааман хаалгаар бид машинтайгаа орлоо.
Жижгэвтэр хоёр давхар хятад маягийн тагз бүхий хашаанд хөглөрч, саларсан түмэн зүйлийн новш овоорчээ. Хашааны хойд буланд хуванцар сав, лааз бүхий том том таар овоолсон харагдана.
Нөгөө хоёр тамхиа асаангаа намайг орьё хэмээн дотогш дуудан орвол жирийн нэгэн ядуувтар айл байх шиг санагдлаа. Хэн ч алга.
***
Мань хоёр зуухны араар гэнэт доош газар руу эргэн орохыг би чимээгүй л даган явсаар доод өрөөг заагласан том царсан хаалгыг нэвтрэв. Доош нэвтрэн ортол халуу дүүгээд л явчихлаа. Нууц дэн буудал, тоглоомын газруудад ноёрхогч нөгөө л улаан өнгө угтан авав. Энд караокэ, массаж, тоглоомны өрөө, вип-ангилалын өрөөнүүдтэй нэлээн том газар бололтой. Бид хэд вип-өрөөнд орон ойр зуурыг хөөрөлдсөөр зөөгчийн дөнгөж задалсан орос архинаас хэд гурав татлаа. Утасны сүлжээ ажилдаггүй юм байна. Нөгөө хоёр маань дуулцгаахаар болж энэ зуур бараг бид буухиа уултаар нэг шил архины ард гарчээ. Удалгүй палей шатааж эхлэх үест нөгөө хоёр нарийн ширийн яриандаа оров бололтой. Миний танил Халзанд нэг Мерседес хүссэн хэмжээнд нь тултал хямдхан олж өгөхөөр тохирч, хэрвээ ингэсэн тохиолдолд өөрийн дөрвөн зуун цаасны өр цайх тухай за зу дээрээ нөгөө хоёр гар барив бололтой. Танилын царайг харвал тэр мурьж байгаа нь илт бөгөөд, халзан ч бас ходруулах гэж байгаа гэдгээ мэдсэн янзтай ч нэг их ил гаргасан юмгүй сууна. Ажиглагчийн байрлалаа эвдэхээр ярианд оролцож сүүлд Говь-Алтай явсан сониноо дэлгэж эхлэтэл Халзан би Говь-Алтайнх шүү дээ гэж халамцан догдоллоо. Тэр бас намайг говь руу явсан хэргийг гойд сонирхож байх юм.
***
Халзан, танил хоёр уусаар, дуулсаар үлдэв. Би бие засахаар гарахдаа покерийн ширээн дээр халуухан юм болж байгааг харсан тул тийш очихоор хорхойслоо.
Өрөөнд ортол улаан зээрд болсон Халзан нааш суу гээд дахин архи хундагалангаа:
- Хөгшөөн, мань уул нь тэр Бензийг авчихвал хойшоо явах гээд байгаа юм аа. Уул нь сайхан эд л дээ. Тэгэхдээ одоо бол маньд нь яг бэлэн 8200 л байна. Цаад зарах гээд байгаа хүн нь 9000 гэсэн юм билээ. Уул нь ч тийм машин ес байтугай арав гараад явахаар үнэтэй гэдгийг чи мэдэх байх. Энэ хэргийг бүтээчихвэл мань чинь хойшоо аль болох түргэхэн л гарчихмаар байгаа юм аа гэв. Нүдийг нь харахад нэлээдгүй согтуу юм шиг мөртлөө ярьж хэлэхийг нь сонсоход сайн даадаг залуу шиг санагдаад
- Болох биз дээ, хөгшөөн. Цаад чинь уул нь нэг хийе гэсэн юм аа бүтээдэг л хүн дээ гэтэл
- Тэр ч бүтэх л байх л даа. Мань бас чамтай хойшоо явахаасаа өмнө ярих юм байна аа гээд ээрэв.
- Гадаа тоглож байгаа гаруудын бооцоо нэлээд хаялцаж байгаа юм шиг байна. Хэдүүлээ очиж жаахан суухгүй юм уу гэж сөргүүлтэл
- Хэрэггүй, наад ширээ чинь мэдрэгчтэй. Боль, бид хожихгүй угаасаа гэж яриа таслаад өөрийнхөө яриаг цааш үргэлжлүүлэн
- Мань чамтай ярих өөр нэг хэрэг байна аа, цаадах чинь чамайг ийм юм бараг л бүтээчих хүн гэж хэлсэн. Чи динозаврын өндөг сонирхохгүй биз?
- Би түүгээр яахав дээ, ямар үзмэр болгож тавих гэртэй биш.
- Үгүй дээ, мань чамайг олоод өгөөч гэж гуйж байгаа юм. Нэг нь л гэхэд хоёр сая гаруй ашигтай. Цэвэр ашиг нь шүү. 12 ширхэг хэрэгтэй байгаа юм гээд яг нүд рүү ширтлээ.
- За даа, тэр ч бүтэхгүй биз дээ. Хаанаас ч тэрийг олох вэ дээ. Бүх юм нь бүртгэлтэй, нягт нямбай байгаа шүү дээ. Хэн тэгээд тэр өндөгнүүдийг авах юм бэ гэж асуугаад түрүүн хийж өгсөн хундагатай архийг хамартаа дөхүүлэн үнэрлэв.
Энэ лүд хятадуудтай ойрхон гэж үнэн л юм байна. Тэр шавар зөөгөөд байсан эрлийз Халзантай цуг явж байгааг дээр буруу хараагүй байна.
үг, үгсийн нийлбэр улаан үүлс наашилж
үлдэж хоцорсон дурсамж үзээгүй тэнгис ширгэв
хундага эхлээд гарт хэдэн минут. сэнгэнэсэн үнэр, сүүмэлзсэн нүд, тэгээд хоосорсон хундаганаас бороо асгарах шиг цэлэлзсэн сэтгэгдэл төрөөд нүдээ дээш өргөнө.
хугас тамхиа эргээгээд асаалаа. энэ зуур хэдэн минут өнгөрөв өө?
Армин ван Бүүрен мөн болохыг таниад орчноо хартал сэтгэл уужирсан бололтой. Текэн дээр хоёр гурваараа хүмүүс, цаана нь тунарсан их утаа, гэрэл, том элий дэлгэц. Хундага харших чимээ энд тэнд. Дүүрэн цэнэгтэй нисч яваа хөлөг шиг орчинд нүдэнд үзэгдэх бүхэн танил. гадаад орчин, өөр ертөнц гэж байхгүй, ингээд л эрх зоргоороо хөвөн яваа ертөнц цор ганц үнэн юм шиг. унаа тэргээр энэ хооронд ирж буцах хүмүүсийн царайнаас олон ертөнцний өнгийг үзэж, ингэсгээд өөрийн олсон үнэндээ ойрхон байх нь дээр гэдгийг сурмагхан хараад суудлаа засч дахин нэг хундага.
хэдэнтээ энд тааралдсан хүмүүст займчих шаардлага үгүй, хэдэн өнцгийг сольж хөлхөлдсөөр, бүжсээр, зөрөлдсөөр, сууцгаасаар гадаа сар тойргоо гүйцээж хундага харших чимээ энд тэндгүй, тоаст, доргилт, савалт хаа сайгүй.
итгэлтэй харц, чөлөөтэй хөдөлгөөн, иймээ тиймээ юмгүй, илбэчин хөгжим тасралтгүй, ухаан санаа балартамгүй хөгжин дэвсээр, хөөрөн ниссээр, хүрсэн очсон сэтгэгдэлдээ бүгд доргиун шаагин буцална. Хотын нэг өнцөгт бургилж ундарсан эрч хүчийн тойрог зүүдэн дундаа шуугилдсан бусад хүмүүсээс онхи холд харгин хальж бадрана.
Цэл залуу эрчим хүчний цугалбар, цахилах гэрлийн үелзэл дэх тааламжтай байдал, фаяар ремикс ба түүний доргилт.
Хөх туяа татуулсан хундаганы ирмэгээр галын дөл хувьсалзан бадарч байгаад хэдэн хормын дараа миний дотор улалзана. Хэн зохицуулж чадна түүнээс нэмэх энергит атом ялгарна. тэр түүний өөрийн олз, тэгээд цаашаа дахиад. Ийм ертөнцийн хэмнэлийг зөвхөн хөгжмөөр мэдрэнэ. Хөг, айзмаар нь бүхний санаанд газарч хийж, үе шат бүрээр нь хөтлөн дагуулсаар, цоргисон хэмнэлээр нь соронзлогдон нээсээр тэнд хүрнэ. Бичих, зураг бололцоо зөвхөн ганцхан агшинг дүрслэх ажилтай. Зовхио цавчлаад дахиад орчноо мэдэр, бодлоосоо татгалзан мэдрэмжээ дагаад цаашаа. Цагаан элст далайн эрэг, сэвшээ салхины амт, шаргал улаан туяагаар гийх тэнгэрийн хаяа. Тэндээс мандах том цагаан наран. Цагаан нүхний соронзон, цагаан тахал, цахилж яваа сэтгэгдлийн ертөнц бид бүгд дайвалзан нисэлдэж явна.
бодлогоширсон бүсгүйн элдвийн санаан хэрмэл
богцны мухарт сүү нэхэх мигуйсыг тэжээхүй
борцолсон сэтгэл, боломжийн тамлал сэтгэхүй
Тогтож болгоо
Хөөмийн хөвсөлзөө юу чинь намсалзааж л байна гэвэлээ
Хөрст нартын элдэв нүглийг огоорч сэхээрч л явна хэмээвэл
Хүйтэн булгийн сэтгэлд булингартахгүй
Хүнлэг ухаан юуг чинь өртөөлөн цойлоод
Хүсэл хүслийн минь гэгээн тэнгэртээ бид хүрэх л билээ
Сарьдаг мөнх уулсын дөлгөөн суунаглаа сүүмэлзэж л байхыг ээ
Санаан алсад одсон хүсэл амилаад саатан баясаж байна л гэвэл ээ
Сархад идээг нь сөн түшиж талархааж л
Сэржим сэтгэлээ өргөж л сууна л гэвэл ээ
Сайхан буурал дээдсийн минь ач гавьяа минь билээ
Сансар огт ор үгүйн үнэн хэлхээ минь билээ
Соронзон сэтгэлийн улаач элч минь дээ
Сарьдаг мөнх оргил оюун ухааныг цоглоолдог л билээ
Салмартал онгичсон цэцэн сумны сиймхийгээр
Сохор дайсны сүнс нь зайлж л байдаг хувиралаас
Суут хаадын минь сүр үзэгдээж л байдаг
Сул чөлөөт амьдралын минь шуранхай
Сураггүй алсын сургаалдаа барилданхай
Сур харвааны онч мэргэн уухай
Суух тий, буух тий.
Зүүднээсээ төөрөөд нэг харахад
Зүс танихгүй энэ ертөнцөд ирчихжээ, одоо би
Огт танихгүй хөгжмөө таниад босоод өндийлөө
Омголон гэдэг нь ижилгүй толгой дохин зөвшөөрлөө
Сайхан гэдэг нь үнэн амьдралын аль нэг алтайд
Сураг эрлийн хүслээ биелүүлж л явна даа
Идэр залуу итгэлийн бадамнал
Илч юуг нь мэдэрсэн өвгөдийн минь замнал
Илбэн тохинуулах өөрийн амьдрал
Исгэрээ төдий баримжаа хол алсын нүүдэл
Иргэн улсыг дагавал бидний сүйдэл
Хэзээ хойно эхэлснийг ухааруулж болгоо
Хэн ч зорьсондоо хүрэх боломжийг олго.
Хос барсын явдалтай хараачин
Хойд өмнөдийг зааглаастай өртөөчин
Хурмастын үйлийг бүтээгч түшээт хан
Худал үнэнийг тольдогч цэцэн хан
Хуурмаг залхайг цээрлүүлэгч засагт хан
Холын угшилт алтан ураг
Хотол идэрхэг цог нь хураг
Хосгүй дөлтэй итгэл нь цуглаг
Хооморь өөдөө хаадаа залаг
Хан тэнгэрийн зарлиг сахьсан
Хар хүн, цэрэг бүр хэнгэрэг сонс
Хуурын эгшиг чамд үнэнч
Худлыг зайлуулах хүчит цохилт
Харьд номхрохгүй өөрийн бодолтон
Халамж залгаанд үнэн сэтгэлтэн
Хаадын минь сүр бадарч байхыг
Харж суугаад өтлөхгүй би
Харз усанд эрэмгий
Хатгалдах дайсанд сөрөмгий
Халтар явдалд сэрэмгий
Хаан үнэнд сөгдье
Нартын нүгэлд харцаа удаан бэлчээсний эцэст
Нүглийн нэмрээс болохгүйг хичээсэн
Нам дор үелзэлээс амилсан
Нэг мөр дагах тамлага минь энэ
Нэр үгүй тэнгэрийн явдалд хүрнэ.
Õ¿ì¿¿íèé öóñàí äàëàé õàëãèëäàæ
Õ¿éòýí ñàëõèíû ìàíàí ñóóíàãëàæ áàéäàã ë ãýâýëýý
Õàðãèñ òýìöýëèéí òàëáàð ñýòãýõ¿éí äàéíò åðòºíö
Õîìõîé òîëãîéí ñóóðüòàé õàðü óëñûí íèéñëýëä
Õàòèðàà ìîðüíû öàâ÷èëòààð õºðñ õºíäñºí
Õààíò ò¿¿õ ìèíü ñýð õýìýýí ººðòºº õýëáýýñ
Õààí çàãàëìàé, õàâèðãàí ñàðûã ÷ õàìòàä íü
Õºñºð ñºõð¿¿ëñýí òýíãýðèéí ÿâäàë
Õàðàëãàí ìèíèé ¿åä õóéñàãíàí àðèëààä
Õ¿÷ëýâ÷ ¿ë îëäîõ ¿íýò ýðäýíý
Õ¿ñýâ÷ ýñ õ¿ðýõ óãñàà ãàðàëä
Õîëîîñ äàéñàãíàñàí ýñðýã í¿¿äýë
Õýäýí ñóóäàë ºíãºðººä áèäýíä õ¿ðгýâ
Õè÷íýýí áèä óìàðòààä õîé÷ ã¿éäëýý
Õ¿éñ òýìòðýõ õàâõàíä îðõèõ óó
Найз минь чи хоёр газны жабгаа шиг
Хямдхан нөхөрлөл сэтгээд хэр хол явчèõâàà?
Íàãöààðàà òýìöýæ ýëèéðýõ ÷èíü òýãýýä
Õÿëàì õèéí õàðàõààñ ººð þó àâ÷èðàâ äàà
Íîõîä äóíäààñ õ¿í ãýæ òîäîðñîí
Õÿñëàíò àìüäðàëäàà ÷è öóö÷èõàâ äàà
Íîãîîí ºíãºíèé àìüäðàë ãýýä áóñàäòàé
Õÿäàëöàæ ÿâñàíäàà ÷è õàðàìñ÷èõâàà
Õàëààñàíä ÿâñàí òîíãîðîã àäãèéí ìóóã ººðººñ çàéëóóëíà
Õàëàìæ íýõñýí áàöààíóóä õàøàà õàìàðã¿é õóöàëäàíà
Õàòàíãà äýýëíèé ýíãýð õîðìîéíîîñ óóð öóõàë áóöëàëäààä
Õàéìñàõ ñóìíû øèâøëýã àìèëæ äàéñíû òîëãîéã ñ¿ëáýëäýýä
Íàðàí òîéðãèéí öóñàí óðñãàë äýëõèéã õýä òîéðñíû ýöýñò
Íàðòàä áèäíèéã ñºíººõ õ¿÷èí ìîõîñäîîä
Íóòãèéí ç¿ã òýíãýð ã¿ðíèé áààòàð ñ¿ðòýé äºðºº õàâèðàëäàæ
Íàìàð ýðòèéí Àëòàé îðãèëä õ¿ð÷ ýíäýýñ ýãíýãò îäëîî.

импрессион,
илбэнд дуртай хүүхэд гудамжны өнцөгт
ирмэгээр нь бороо хөшиглөсөн бүрх малгайт
түр саатахад нь шохоорхон хараад
тэр дороо галт тэргэнд дагаад орчихсон
зөөлөн тэр үнэрийг мэдрээд
зөрлөг дээр дараа нь буусан
зөнгөө дагаад үлдсэн зам дээр
зөрөг цэцгийн исгэлэн амт арилсан
илюшн,
имтэй бодлууд, миний үсээр салхинд ханрана
их л өнөтэй өвлийн ойд ирсэн байв
хүүгэх чимээнээр бяцхан цас гацуурнаас асгарна
хөзрийн тухай ч тэр дор нь мартав
инсепшн,
тоонон дээр цагирагласан
аварга могойг
тогтож хараад айсангүй
нам гүмээс оргилсон хүсэл дараа нь
нөгөө л зөөлөн үнэрийг надад бэлэглэлээ.
Зүүд нойрны хэдэн биеийг
Нартад эзэмшиж болох тухай
Зорьж бодохуйд дахин сүнс
Нэгэн зүүдний амьдрал зохиож
Зол заяа чинь энэ гэж
Намайг тэндээс инээмсэглэн харах
Зоримог бас туршлагатай харц
Нууцат ертөнц бүхний үүдийг
Замхартал нь татахгүй ажиж байхыг
Нэмэгдсээр байгаа бооцооны үнэ
Захиж орхиод одох шиг болов
Хажуудхаа хатгасан хүний сүг, нийгмээ зүхсэн нийтийн жишиг байхыг үл хүсэх тул хүмүүсийг мууд бодож, тэднийг үзэн ядаж сурсангүй.
Хойд туйлын жихүү хүүгсэн далайн эрэг дээр жижигхэн загасчны завь найгалзанхан байх ба хөлгийн ахмад викинг германчууд дахин татвар нэмсэнд бухимдан ямар нэгийг гөвтгөнө.
Давсархаг далайн агаар, хоолой жиндээх хүйтэн салхи, шинэ загасны нялуун хайрс, тамхины утаа, модны вискиний сэнгэнэсэн үнэр хоёр хугацааны хугаралыг улам жирэлзүүлнэ. Монголоос хуйлагдсан цаг хугацаа ажиллахдаа төсөөллийн амьдралын асар их массыг дамжуулан өнгөрөөх ба түүнээс үүсэх үелзэлийн зөрүү соёлын ялгааны даралтаар мэдрэгдэнэ.
Католикуудын хураасан цус хурсан алтан зоосны овоо хотойход хүрч ертөнцийн аглаг бүглэгт шинээр улалзах алтны уурхайсыг жирийн нэгэн оюун санаа удирдахгүй ажээ.
Үнэн алдартнуудыг сөхрүүлэх хүүхдийн загалмайн аян дайны хойд түшиц, скандиновын хойгийг ариун ромын язгууртнууд бүдүүлгүүд гэж үзэхгүй болсон цаг үед алтыг уурхайгаас олборлохгүй, зөвхөн дайнаар олно гэдэг зарчим оргил цагтаа хүрч байлаа.
Цаг хугацааг хүний тогтоосон тооллоор тоймлоно гэдэг хэтэрхий бүдүүлэг болохыг олон иргэншлийн мөхөл, нэгдэлийн хувьсалаар тодорхойлж болно. Атиллын мөрөөдөж байсан "pax hunnu-romana" иргэншил бий болох зайлшгүй зүйл гэдэг нь асар их мэдлэгийн ертөнцийг мэдэрч чаддаг хүмүүст тодорхой байжээ.
Ертөнцийн амьтад мэдлэгийн хураангүйд хүрэх цор ганц боломж галыг эзэмшсэн хүний түүх маш залуу боловч бидний өөрсдийн танин мэдсэнээр хамгийн төгс хөгжилдөө ирчихсэн энэ үед цаг хугацаа үргэлжилсээр л байна.
Ийм нэгэн бодлын тулах цэгүүд хүүрнэсэн нэгж хором юуны төлөө зориулагдав? Хугацаа нөхцөөгч, холыг эргэцүүлэгч, хоосон бясалгагч, хосмол сэтгэхүйт жирийн нэгэн амьдралын нэг өдөр үү?
цаг хугацааны өмнө, дунд нь гал. төсөөлөл, бидний амьдрал. өөрийнхөө урдах амьдралыг олох эзэнгүй зорилго өдөөгч. буддагийн хориглосон сэдэл таслалт, бүх юм утгагүйжсэн хаос иргэншил. агуу бурхадын эрин үеээс хөх цусны хаадууд, авьяас билэгтнээс хүчирхэг хэн нэгнээр дүүрэн хүний амьдралын түүхэнд одоо үе овоож оцойхоор сонин гойд зүйлгүй нэгэн ижил санагдах болов. хэнд ч юу ч хамаатай биш ч бүгд харилцан таталцах нэгэн хуулинд эзлэгдчихэж. яагаад?
анх үүссэн хүмүүс амьдралын туршлагаас бурхадыг нээж олоод байгаа юм уу? эсвэл бүгд нэгэн ижил бурхан төсөөлж чаддаггүй юу? бүхнийг бүтээгч, системийг удирдагч, үйлийн үрийн үр дүнг хэлцэгч буй бол өнөөдөр хүртэл тэдний тухай тодорхой зүйл юу ч байхгүй байгаа нь өнөө өөрсдийгөө азгүй орхигдсон амьтад гэж үзэж байгаа эксистенциалистын зөв болж нэг хуйлагдав уу?
иймэрхүү зүйлс сэтгүүлийн хуудсанд биш яагаад заавал хувь элийрэл бясалгалын дотогш орших учиртай талаар асуувал номлогчид бас өөрсдийнх рүүгээ чангаачихна. муур үхсэн, эсвэл амьд үхсэн байгаа болохоор хариулт өөрөө хугарч байна.
үүний оронд хүн зодож, хар тамхи татаж, илүү азаргалсан амьдрахыг таашааж байгаагаас татгалзах нь ухаалаг шийдвэр биш байж болно.
......................
Салмартал онгичсон цэцэн сумны сиймхийгээр
Сохор дайсны сүнс нь зайлж л байдаг хувиралаас
Суут хаадын минь сүр үзэгдээж л байдаг
Сул чөлөөт амьдралын минь шуранхай
Сураггүй алсын сургаалдаа барилданхай
Сур харвааны онч мэргэн уухай
Суух тий, буух тий.
тогтдоггүй тэмүүлэлүүдийн зөрчилдөөн
толгойдоо нэг нь буу тулгаж өнөөх нь
тэр цаана инээвхийлнэ, нүд нь гялалзана
тэгээд буудаач, чи чадахгүй. би ч үхэхгүй
тольны наадах түрээсийн бие арилавч
тоглоомыг нь бодож олсон айсихи өөрөө
толин дундаа төөрч л яваа
тоон утгаар задлах хаос орчин
тэгээс эхлэв үү, эсвэл
толинд ойсон түмэн сүүдэрсийн минь
төсөөлөл амьтай гэрлийн хугаралууд уу?
тэр ойлгожээ, тэр эндүүрчээ
тэгээд явжээ. зүгээр л ойжээ, тэр толинд
алгаар урсан одох элс адил
арилахдаа, аньсганд чинь торж
хаврын хүйтэн хавсарга миний үгс
хоолойд чинь шунгах түнэр гомдлыг
хунгарлатал нь үлээж орхиод
чиний даарч байгаа итгэлд
час хийсэн жавар харцаар
цоргиж чадсан энэ гэнэ сэтгэлд
чамаас гуйхгүй урт дурын явдал
чулуунаас хатуу булуу хураавч
чин бат бодол чамд таалагдах албагүй
чи ч бас миний дэргэд хөрч, зэвэрч таарахгүй
чиглэлгүй эхэлсэн замын төгсгөлд
чи намайг ойлгоно оо.
захыг нь мушгин суух хүүтэйгээ хамт ажлаа
займчихдаа хөндсөн сэтгэлийн тухыг тань
зурдас үгсээрээ сийчсэнээ харчихлаа
атаачдын үгсэд хариугүй хүлцчихээд
амраг чамд хатуурхсаны угт
албинд илбэдүүлэгсдэд хэлээгүй хайргийг
ариун бодолд чинь асгачихсан гэж үү?
хайрын сэтгэлийг чинь бадраах гээд чадаагүй
хайнгадуу үгсийн утгийг чи мэдэх үү?
цагаан шартай байг гэж анх санасныг минь
цамцны чинь энгэрт дуслах нулимс ойлгоо болов уу?
гэм гэмшлийн урд хойдын алинд ч
гэгэлгэн сэтгэлтэйг минь мэдэхээс хойш
гэгээхэн хүслийг минь баясан сонссоноо
гэнэтхэн цэрвэлзээд нисчихлээ чи минь
дэггүй хараалай, зүггүй жигүүртэн
дэнгүй газарт, хэмгүй ганцаардахаас эмээнэ
ганц үг уучлалын үнэ үнэндээ
гашуун нулимсны ширхэгт ч хүрэхгүй ч
гунихгүй, цөхрөхгүй жаргалтай хайрыг
ганц гэрэлт цамхаг гэж төсөөлж,
галир гулир харагдагч сэтгэлдээ л урлъя
жирийн дэлхийн эргэлтийг
жижиглэж арван хоёр хуваасны
жир биш туулайтны эргэлтэд оров
хөөрхий тэр чандаганаас мэндлэгсэд
хэцүүдэх вий
огторгуйг бас хэд хэрчээд
орд бүс нутгуудад хуваасан гэнэ
ондоо төрлийн хүмүүс тэндээс төрдөг гэлцэнэ
огтоно бас орд, жилтэй л байх даа
гэмгүй тэр амьтад бүгд хүнээс өөрийг бодоход
гэгээрчихсэн юм биш үү, бидний хүсдэгчлэн
Галсансүхийн бурхантай хүүрнэсэн зөвлөгөөг
гай нь таараад би уншиж орхив
Зvvн талаас салхилвал тэр эргэж асна.
Задгай тэр нурмыг гуниг гэв, vхэл гэе.
2007 11 29,
Зуухандаа цучил өргөж хэдэн дурсамжаа
Зугуухнаар хийгээд тагийг нь хаав
Зуны үнэр, зулзаган хусны өнгө
Зул мэт бодолд бадамлаад тэр бөхөв
Нисваанис хэнээтэн, ягаан гажид сэхээтэн
Нимбэг амттай ганцаардлаар дэгжирхэж
Нинжин сэтгэлийн төлөөсгүй хийсэвч
Никитон халилтай цэмцгэнэсэн залуу байлаа би.
Намуухан урсах голын урсхалд шүлэг бичжээ тэр үед
Намар шиг л байгаа янзаараа амьдарч үхнэ гэж
Нандигнан хайрлалгүй үдсэн өдөр хоногуудад
Нойтон навчны дор гүзээлзгэнэ нуугдаад үлдсэн байна
Нил цэцэгний үнэр цоролзох галнаас агшинаа амиллаа
Нэг зүүдний амьдралаас хагацаж миний санаанаас замхарлаа.
Их хүрээний зүүн харуул уулын бараа эндээс харагдахгүй, оронд нь хуучин оросуудын барьсан хөх бетонон барилгууд хаажээ. Түүний дээгүүр манайд эзэн булаалдсан хятад, солонгосын өндөлзөөг илт харуулах шинэ гэгдсэн гозгор тагзнууд энд тэндээс нь өнгөлзсөн дүр зураг сэтгэлд хүйтэн харагдана.
Тэнгэрийн хөх өнгө Хан уулын оройгоор Бархад хотын агаар мандалтай хил залгаж, энэ завсарт эсэн бусын хүн явдлын балгаар дэгдсэн цэгээн саарал униар Туулын хөндийг эзэгнэн данайжээ.
Арслантай авдарын ёроолд мартаж орхисон нандин эрдэнэс лугаа адил угийн бичгийн
үг үсгийг тайлна гэдэг өдгөө санашгүй зүйл болж орхилоо.
Хэзээнээсээ бид ийм ахархан орон зайд харалган бодолтой явлаа даа? Газрын зураг унших, нутаг орны чимээ амиа юу болж байна гэж цээжнээ тольдож суудаг улс ч ховордов. Ард олны санаа бодол арслантай муу авдраа хэмхчиж, зууханд өрдөж орхиод оронд нь хятад газраас дамын үнээр олон гар дамжуулж авсан төмөр хайрцагандаа яаж илүү их цаасны овоохойтой болох вэ гэж шар нар, бор хоногыг өнгөрөөсөөр би хэн бэ гэдгээ ч мартаад хэдэн он удлаа даа.
Номын цагаан хуудас цагийн эрхэнд гандан шарлаад түүн дээр бичигдэн үлдсэн үйл явдал одоо хэний сэтгэлд эрхэм байна вэ? Угтаа удам сударын тэр ариун хэлхээнд олон нүүдэлчин овгийн үсэрсэн цус, халисан алдар нэр, амьдрах итгэл, ертөнц дахиныг үзэх билгийн нүд бий юмсан. Гэтэл энэ зуур Бархад хотын гудамж талбай алгуурхнаа нэр усаа хотонд ирээд хонь минийх шүү гэж дээд шүүхэд зарга мэдүүлэгч загас жараахай идэштнээр хэдэнтэй солиулав. Иш чааваас, түүнд нь олигтой ухаан сэдэхээс илүүтэй яаж энэ Туулын хөндийгөөс арилж одох вэ гэж түмэн ард диваажингийн тийз болсон харь улсад зорчих пиу горилж, авлигад мэргэшиж, зусарт зулгуйдсаар л авай.
Бичиг соёлын өндөр боловсрол хэрэглээтэй нүүдэлчид өөрсдийн бичээчдээ хойч удамдаа амьдрах ухаан сийлэх арга залийг даатган үлдээдэгсэн. Олны санаа гэдэг омголон далайн давалгаа шиг халгин цалгисаар сайн цагийн аясаар түрлэг нэмж, самуун явдлын үрээр татарч л байдаг ч эрэг нь усаа хашч, эзэн нь юмаа мэддэг гэдгийг марталгүй хэдэн мянган болсонсон.
Эзэн хааны ордонд улааныхан эрх ямба эдэлж дөрвөлжин бичиг мандаад, халхын хангуудын өргөөнд түвд үсэг түвчигнэж засал нэртэй элдэв хорлол үйлдээд, засгийн газрын ордонд славян соёл бурангуй ёсын буртагийг арилгаж билгийн нүдийг сохлоод, Пийлэн, Жийбэн сэтгэхүй даяар дэлхийн тэргүүлэх соёл мөн гэж бидний залуус сэтгээд энэ хүрсэн замналд хичнээн алдаа эндэгдэл буй? Хамаатан садан, ахан дүүсийн барилдлагаа одоо бид танихаа байсан ижлээсээ төөрсөн ишгэн бодолтон болсон бус уу?
Хаана байна вэ? Алтай, Хангайн завсарт эрх зоргоор, дур хүсэл чөлөөтэй хийсч явсан олон зоны үр удам. Эх этүгэний энгэр хэвлий уудам дэлгэр билээ л. Аль асгатаар /Аляск/ мөсөн тивд хүрээд сайд нуурын эрэгт /Sait lake/ шүтэж тахисан онго тэнгэртээ зориулж гэрэлт хөшөө босгоод цааш аянаа үргэлжлүүлсэн цорос омгийн индианууд эцэг тэнгэрээ дуудахдаа эртний түүхээ тамлан магтдаг л гэнэ.
Ай, түүхийн уудам бэлчирээс таширласан мянга түмэн учрал, үйлийн үрийн зам харгуй ороолдсон бүхнийг энэхэн нас эмхэтгэж амжихгүй ч миний хойдод есөн ес үе минь үлдэх л болно. Тэр цагт би өөрийн удамдаа залраад ирэхийн учрал бий л юмсан. Энэ амьдрал зүүдний байшин мэт, энэ бие зээлийн оромж мэт хэмээн айлдсан Догшин хутагтын үг аргагүй үнэн билээ л.
Ургах алтан нарны урт жолоо нь талбиулаад хаврын эхэн сарын урь ороход цээжинд цэгцэрч амжаагүй үгийн дунд эд хөрөнгө дээд тэнгэрээс гуйсан нэгээхэн үг байсангүй. Цээл ухаантай өвгөдийн цэцэлсэн амьдрах мэлмийн гэгээ өчүүхэн ухаан бодолд гийж л байвал эрхэм юмсан. Арвангуравтаас дээш эрс бүхэн цэрэг гэдгээ эргэн санавал сайнсан. Атаат дайсны арга залинд андалдаж эндэгсэд сэхээрвэл учиртайсан. Аврал, тэнхрэлийг айлын бурхадаас гуйхаа больчихвол чөлөө учрал үзэхсэн. Айл бүрийн эрс өөр өөрсдийн голомтондоо бос бос, алганаас чинь ургах алт ариун явдлаар ирнэ гэдгийг сэхээр, сэхээр.
Урлан хот
Тийм сэлүүхэн тэнгэрт
Ийм сэрүүхэн дуу ...
Л.Ө
Урлан хот руу нүргэлэн хурдлах галт тэрэг Урлан улсыг өмнөдөөс өрнө рүү ган гинжин хэлхээсээр тасар татан давхина. Хотын төв өртөөн дээр их үдийн алдад галт тэрэгнээс буухад их халуу шатаж, чөлөө зайгүй ургасан мөлхөө ургамлын хурц үнэр угтлаа. Хөлсний тэргээр өртөөнөөс буйдхан хотын төв рүү хүрч явах зам зуур хэдэн төө урт ургасан чөлөөт материуд салхинд найгана. Харин Урлан улсын хүмүүст өнөөдөр гэдэг үг хангалттай учираас тэд төсөөлөх шаардлагагүй. Өөрийнхөөрөө байхад хангалттай.
Хотын төвд орших “Хонгорцог бөөн үрсийн тос” гэдэг буудалд хөлсний тэргээр ирмэгц танимхайрахыг хичээсэн навтгар шар үйлчлэгч махилзан угтаад бичиг баримтаа өгнө үү гэж хуурмаг хоолойгоор инээмсэглэн хэлэв.
Хана туургыг нь битүү уйгар хивсээр бүрсэн урт шатаар дээш алхах зуурт ханан дээрх эд хогшлыг сониучирхав. “Түвд үсгийг сэдсэн санаанаас мушгирч ороолдоод нэг оронд нэгдсэн тухай тогтоол уншихыг мөрөөсч буй дээрхийн гэгээн мутараа ширтэн суугаа нь”
хэмээн уртаар бичсэн үгийг дэргэдэх хивсэнд шагласан тухай урд ирэхэд ерөнхий даамал нь сайрхан байсан санагдав.
Дөрвөн давхарын урт хоёр хонгилын үүдэнд нөгөөх хятад нүд, чих, амаа тагласан гурван сармагчины, зулзага насны хөгжилдөж яваа сийлбэр өлгөсөн нь надад тун догь санагдаж билээ.
Урлан хотын хөдөлгөөн үдшийн бүрий татах үеэр нэмэгдэж хотын шөнийн цэнгээний газраар намдуу хөгжмийн аялгууд эгшиглэж байна. Зөөгчдийн зөрөлдөөн дундуур зоогийн газрын буланд суугаа хоёрыг эндэхийн хүмүүс гадны гийчид гэдгийг нь андахгүй мэдэх ба харин ч их эелдэг харилцдаг. Шинээр танилцсан хүнд Урлан хотынхон заримдаа бүр ярьсан бүхэнд нь амжилт хүсч, гараас нь чанга гэгч атгаж ирээд итгэл бялхсан харцаар шагнаж ч чаддаг сайхан цайлган хүмүүстэй гэж олон ард хуучлах дуртай.
Урд нь Урлан улсын ардууд нийтээрээ тийм байсан гэдэг. Хожмоо иргэн гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрсөн Бархад хэмээх зунгаг их утаанд суунагласан нийслэл энэ улсад бий.
Эндхийн хүмүүсийн хооллож байгаа нь уцаартай чимээнд дөжирсөн Бархадын ардуудаас ангид өөр санагдана. Эгэл мөртлөө өөртөө тааламжтай гэж ойлгож ч болох юм. Ийм гэнэтийн харилцаанд ороход хуучин хотдоо дассан эвдэрхий хандлага минь анх бол балмагдах мэт болж билээ.
Урлан хотоор бид нийтдээ гуч гаруй удаа ажил хэргээр ирсэн юм. Санаснаа чөлөөтэй хэрэгжүүлэх боломж олмогц ахин дахин ирэх учир ургадаг л даа. Энэ хотод ирэх бүрт Бархадын шөнийн тэнгэр зулын тортогт харлаж түлэгдсэн мэт өнгөртэй, алаг цоог бүдэгхэн одод энд тэнд нь сүүмэлзсэн, яалт ч үгүй иргэн явдалын балагт унасан газар болохоор назгайрч байгаад харамсаад болдоггүй юм. Урлан улсын хаяа хярхаггүй уудам нутаг, байгалийн олон тогтоц бүрэлдсэн газар нутагт тэр хот жижигхэн орон зайг эзэлдэг болохоор түр тайвшрах боломж олдоно.
Эзэгнэн булаах, эрэлхийлэн тэмцэлдэх авирыг ихээр ашиглаж явахыг амьдрах үндсэн хэв шинж гэж үзэх хүмүүс Бархадад олон.
Шөнө нэлээн орой өрөөндөө ирээд цонхоо цэлийтэл нээхэд амьд агаар амтагдана. Араас нь аргалын утаа үнэртэй. Тэнгэр тасман хар хөх торгон дээр алмас эрдэнийг шигтгэн хатгасан шиг үзэгдэнэ. Зүүн хаяанд томоо гэгчийн гэрэлтэгч сувд энэ буйдхан хотыг бүхэлд нь сүүн цайвар униараар уусган авч хотын бүх ардыг шөнө дунд гэхэд оронд оруулна. Бүх үдшийн цэнгээний газар шөнө дундаас хойш ажиллахгүй ба баргийн дэлгүүр хомс энэ хотод амьдрал энэ маягаараа болоод л байдаг юм. Тэд үүнээсээ уйддаггүй, Бархад хотынхонтой байнгийн харилцаатай ч эндээ ингээд уйтгартай амьдралаа итгэлтэй үргэлжлүүлж чадах самбаатай үлджээ.
Ард урланчууд хотын иргэн болж хувьсах үес олон хүн Урлан хотоос явцгаасан. Тэр үе бол шуудан, галт тэрэгний хавьцаа мал бэлчиж байсан саяхны цаг шүү дээ.
Энэхотын нэг яруу найрагчийн бичсэн
“Тийм сэлүүхэн тэнгэрт
Ийм сэрүүхэн дуу ... ” гэдэг шүлэг бий. Энэ шүлэг шиврээ бороон дундаа шимширч дассан Бархадын хүмүүст эмзэг нарийн санагддаг гэдэг.
Дэвтрийн хуудасны салхинд юу ч юм бэ хийснэ
Дэмий санаанд ч үгүй, тэр салхийг үнэрлэвэл ...
Г.А
Ийн тэр шүлэг тасалдаад нойрноос сэрлээ. Хачин хөнгөн биетэй босоод хөшиг дэврэх цонхоор ургахын улаан наран урт жолоо юугаа туйлбан мандах эгшин таарлаа. Хот ажин түжин. Гудамж талбай хүн зонгүй ажээ.
Савхин хүрэмний хэрэггүй халуу шатаж мэдэхээр байгаа тул нимгэн цамцтай гараад шилээ зүүтэл хотынхон аль эрт босоцгоосон байжээ. Хотын төв цэцэрлэгийн дэргэдүүр алхах хар шил минь цэнгэлдэх тойрон гүйх хүмүүсийг нэг бүрчлэн анзаарч бичиж байв. Бага зэрэг гандсан, хуучны маягтай бэлтгэлийн хувцастай хүмүүсийг анзаарах аятайхан байв. Манай Бархад хотод бол аз жаргалтай байхыг хуульчлан хориглосон юм.
Цэцэрлэгт хүрээлэнг эмжиж, хотыг дайрч өнгөрөх хот хоорондын цардмал зам мушгирана. Түүний зэрэгцээх төмөр замаар хээрийн амтат салхи мэдрэн алхаж явахад ойрхон гүү барьсан айл байхыг үзлээ. Урд голын өргөн хөвөөгөөр багахан багаширлдсан адуу үзэгдэнэ. Айраг залгилах зуур Бархадаас дуудлага ирээд маргаашдаа буцах учиртайгаа ойлгов.
Удсан ч үгүй би гэртээ ирчихээд Бархад хотын эгц өөдөөс харсан толгой дээрээс хотод шөнөжин бороо шиврэхийг харж, түүдгийн дэргэд хоноглов. Эндэхийн нэг философич
“Бүх юм сайхан”
С.А
гэж хэлчихээд яваад өгсөн юм. Түүний явсан зам харгуй хоосон түнэр. Түүний тухай уншаагүй манай хотынхон зэгэл харанхуй. Хав харанхуйд бороо орж, халаас юуг минь шалба норгоно. Ийм нэгэн импрессионист мэдрэмжээр амьдралыг өөрөө зохион гаталж явна гэдэг эргэлзээний учир сэтгэл санаа нэмэх, хасах дөчин градусын зөрөөнөөс мушгиран ургаж байгаа юм шиг санагдана.
I
Хот тэр чигтээ нойрсож байхад
Хүн бүрийн зүүдийг эвлүүлж аваад
Цаг хугацааны гинжийг тайлна.
II
Түүний багадаа уншдаг байсан номнууд зүүдний тухай хос мөр шүлгээр эхэлдэг байж билээ. Цааш өгүүлэх хүмүүсийн амьдрал мөн хэн нэгний зүүдийг ярьж байгаа юм шиг санагддаг сан. Хэдийгээр номны баатрууд, орчин, цаг хугацаа нь энгийн амьдрал атлаа уншаад, амтанд нь ороод ирэхлээр өөрөө зүүд үзэж байгаа ч юм шиг болчихно.
Удалгүй зурагт тэр чигээрээ зүүд дамжуулагч мэт санагдах болов. Кино, оддын амьдрал, спорт мэдээ, амьтдын ертөнц гээд түүгээр гарч буй бүхэн өвөрмөц зүүдний ертөнц гэдэг нь харагдана. и зүйл бусдын зүүдийг дамжуулан үзүүлж байгаа хэрэв болоодхов. Эртний хүний тухай генетикийн шинжлэх ухааны бүтээл зөвхөн өөр цаг хугацаанд бий гэж нэрлэгдсэн хэн нэгний тухай буюу түүний зүүдний тайланг илэрхийлж байгааг харах болов. Харин анх эдгээр сэтгэгдэл хүчтэй сэтгэл хөдөлгөөгүй төдийгүй зөвхөн таамаг төдий нууцлаг нэгэн зүйл санагдсан нь их л зунгагтай манан дундаас гэнэт сүүмэлзэн хэлбэр олж буй биет харсан мэт болуужин.
Маргааш нь нар мандахаас өмнө тэр эцгийнхээ оршуулгын ажил явдалд явах ёстой. Түүнийг найздаа – Буяны ажилд явна гэж хэлсэнчлэн бүгд л маргааш нй замаар гэрлээ асаасан машины цувааг хараад “буяны ажил” гэх үгсийг зунгаг утаан дундаас биежихийг олж харж байлаа.
Төд удалгүй хотоос баруун хойд зүгээр салсан замын дэргэдэх “Буян” гэх самбарын ойролцоогоос лам нарын ном унших нь дуурсахыг тэр харж сууна. Тэр сүсэггүй бөгөөд эцгийгээ нас нөхчсөнд хараахан харамсаж эхлээгүй байсан тул ухаан санаа нь бүрэн чөлөөтэй нэг үгээр завтай байж. Хэрэвзээ анхаарлыг нь татах сээтэгнэл тэрхэн сангийн утаа хүүгсэн орчинд байвал ёсыг бодож л татгалзах хүн. Тиймдээ ч чандарлахаар зэхсэн гурван хүний ар гэрийнхэн болох уй гашууд автагсад, уйлан хайлаачдыг ч үл анзаарахыг хичээв. Энгийн төв төлөв байдлыг нь зарим хэрэгт дуртай хүмүүс сэтгэлийн чанга тэвчээртэй хэмээн шогширцгоон өрөвдөх, жөтөөрхөх сэтгэгдлээ салгаж ядан байцгаана.
Эхний хүний ар гэрийнхэн дунд өнөө уринбай явж байхыг тэр сүүлийн удаа харснаар эцгийг нь чандарлах ажил эхэллээ. Тэнгэрийн байдал үүлэрхэг, бороо орж магадгүй царайтай, сар шингэрэх яагаачгүй. Үхээрийн үнэр хувцсанд нь шингээд байхыг мэдрэх гэж хичээн зогсохдоо тэрээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зулын дөлийг ажиглаж байлаа. Харц нь тэр гэж оносон зүйлгүй байх шиг, хоосон гунигтай, үүнээс ч илүү гуниглаж чадах төрхтэй.
Зулын дөлийг ажихдаа тэрээр гэнэт аажмаар нэгэн өөр мэдрэмж бүх биеийг нь эзэмдэхийг тэвчээртэй нь аргагүй хүлээн авав. Дээш цоролзох галын дөл агаар шатаан, хүчил төрөгчөөр хооллож байгаа нь зүгээр ч нэг байгалийн үзэгдэл биш болохыг төдөлгүй анзаарав. Гал нэг зүйлийг өмтлөн шатаагаад байгаа нь агаар биш ажээ. Галын цаанаас өөр ертөнц түүнд харагдахгүй байгаа хэрнээ яг харж байгаа юм шиг мэдрэгдээд байх. Барим тавим зүүдийг санах гээд бас тэр гээд оночихдоггүй шиг тэр зүйл зуу зуун галын дөлөн цаанаас эвлүүлдэг зургийн хэсгүүд шиг үзэгдэнэ.
Энэхэн мэдрэмжээ бүрэн эзэмдэж амжаагүй байтал түүний эцгийг чандарлаж дуусчээ. Энгүүн дөлгөөн харцтай хоёр лам түүнийг аяархан дуудаад , нэгэн танхим уруу дагуулан орлоо. Тэр танхим тийм ч томгүй хэмжээтэй агаад шашны заншилаар тохьжуулсан шиг санагдав. Танхимд эгнүүлэн тавьсан сандал дээр ээж эмээ гээд эхэлдэг хүмүүс нь сууцгажээ. Тэд түүний хэзээ ч мэдэж байгаагүй, цаашид ч мэдэхгүй байж мэдэх шашны нэг зүйл амандаа бувтнацгаах нь нулимсаа хатахыг мэдэрч амжихгүй байх сэтгэл тайтгарлын хугацаа олгож байгаа юм шиг харагдана.
Гуравдагч лам танхимын цаадах өрөөнөөс ямар нэгэн жижиг суварга мэт зүйлийг гаргаж ирээд түүнд гардууллаа. Хадагны зөөлнийг мэдэрч амжихаас өмнө түүний гарыг түлчихмээр халуун зүйл өнөө сувраган дотроос төөнөлөө. Энэхэн зуур зулын дөлийг, түүний цоролзох нь агаар шатаагаад, цаана нь өөр ертөнц, харанхуй ертөнц харагдаж байсныг саналаа. Гэнэт хэнгэнэтэл мэлмэрүүлчих нь тэр. Түрүүний хэрэгт дуртай хүмүүсийн нууц бах нь ханаад явчихыг тэд өөрсдөө эвгүйцэн мэдэрлээ. Гэвч үнэндээ талийгчид харуусан хэнгэнүүлсэн бус галын цаадах харанхуй ертөнцөд мэдэрч болох зүйлийг үхэлгүйгээр мэдэрч болох зүйл бол агаар шаталт байж мэдэх санаа түүнийг уйлуулчихсан байж тун магадгүй. Гэхдээ л энэ их асгарсан нулимсны цаад учир тэр гээд хэлчих гэхээр болохгүй байгаа нь эгээ л өглөө босоод санан яддаг зүүдний илтэстэй ижил байлаа. Тэрээр аавынхаа халуун чандруутай жижиг суваргыг том суварганд залахаар гурван зуун метр хэртэй газар гашуудагсадыг тэргүүлэн авч хүрэв. Ингээд шашны ч юм уу, буяны ажилын ч юм уу зан үйл эхлэхэд түүний бодол өөр нэг зүйлийг их л хүчтэйгээр үгүйлэн эрээд байлаа. Тэрээр аавдаа бусдын л адил хайртай байсан. Цэрэг суран бүсний амтыг мэддэг, мөрөн дээр нь инээж, тэвэрт нь үлгэрт дуниартаад унтдаг байсан. Гэлээ гээд хүн үхлийн дараа гашуудахгүй байж болно оо. Түүнд гашуудал их холоос ирэх учиртай байж ч мэднэ. Тэр бас аавдаа хайргүй байсан байж болно. Гэрэл зургийн хальс авахуулах гэж аавыгаа царайчилдаг байлаа. Аав нь яагаад зургийн аппарад бэлэглэсэн хэрнээ хүссэн үед нь хальс авч өгдөггүйн шалтгааныг ойлгохгүй насанд нь нэг танихгүй эмэгтэй хойд ээж нь болох гэж зулгуйддаг сан. Нэг бодлоосоо сэрэхэд нь буяны ажил өөр нэг зан үйлийн ажилаар үргэлжилж бурхан болоочийн ойр дотны хүмүүс нь бөөгнөрөн суугаад хооллоцгоож байгаа харагдана. Ёс мэдэхгүй эр хорвоод байж болох ч монголд байж боломгүй санагдаад түүнд нэг л хэцүү. Үхэл хагацалтай мөдхөн ч юм уу төдхөн таарч мэднэ гэж санаад урдаас буяны ажилын ёс сурч аваагүйдээ харамсаад ч байх шиг гэмшээд ч байх шиг. Гэлээ гээд үхлийг хүлээж хүн амьдардаггүйг бас яалтай. Аавыг нь их халуун гал чандарласаныг тэр мэдэж байлаа. Харин чандарлуулсан эцэг нь биш түүнийг шатаасан их гал анхаарлыг нь татна. Дунд зэргийн цөгцтэй зулын дөлөн цаанаас харсан өөр ертөнцийг, цаг хугацааны цоорхойг, харанхуй, харанхуйн эмжээр хөх дөл ухаанд нь эргэлдээд нэг үгээр хэлбэл иймэрхүү зүйлүүдтэй зүүд бодож байх аж.
Талийгчийн хойдохын дөчин ес хоног доторх заншилийг эцэг нь сургах боломж, цаг тэдэнд байгаагүй. Одоо чимээгүйхнээр өөр бусад хүмүүсээс тандаж мэдэх хэрэгтэй. Харин мэдэж амжихаасаа өмнө, буяны ажилын оройн нар шингэж байхад тэрээр зуслан дээр шатрын хөлөг ширтээд хундага харшилгүй, чимээгүй дарс амсаж суулаа.
Түүний багадаа уншдаг байсан номнууд дээр зүүд, зэрэглээ хоёрыг хамтад нь авч үздэгийг санан тэр харанхуйд унтахыг чармайн хэвтэнэ. Нойр нь хүршгүйнэ. Бие болоод ухаан сэргэг нь бүүр унтахгүйд аваачна. Зүүд зэрэглээ хоёр нэгэн зүйл байж болох тухай санахад зэрэглээ агаар халахаар үүсдэгийг дараа нь бодно. Харин зэрэглээтэхийг зөндөө харсан ч цөлд зэрэглээ хэрхэн хуурмаг дүрс үүсгэдэгийг үзээгүй билээ. Их хотыг ч харуулдаг гэх зэрэглээ ангасан хүнд баянбүрд үзүүлж алсаас сэтгэлийг нь зогоодог тухай зурагтаар хэд хэд үзсэнээс цаашгүй. Агаар халахаар зэрэглээ үүсч байгаа нь буяны өдөр харсан агаар шатахаар цаана нь өөр ертөнц үзэгдээд байсныг санагдуулахын зэрэгцээ аавыг нь энэ ертөнцөөс өөр тийш алга болгосон их халуун гал бас бодолд бөртөлзөнө. Хичнээн хугацаа өнгөрсөн нь их багийн баримжаагүй ч тэр ашгүй унтчихсан гэдгээ мэдэрлээ. Тэгээд түр завсарласан зүүдээ цааш нь ажиглав. Тэр физикийн хичээл дээрээ сууж байна. Аав руугаа мессэж бичиж, маргааш зургийн хальс хэрэгтэй байгаагаа дуулгаж байх юм. Багш дэлхийн цөмийн тухай зурагт хуудсан дээр заахад дэлхийн цөм зураг биш амьд юм шиг дүрэлзэж байгаа харагдав. Цөм ба татах хүчний хуультай хамтаар ааваас нь зургийн хальс авч өгөхөөс татгалзсан тухай хариулт ирж байхтай зэрэгцээд зүүд төөрөөд явчихлаа. Тэр аль хэдийн тамхи татаад сурчихаж. Тамхиа асаах гэж асаагуур дах галаа тун анхааралтай ширтэнэ. Огтхон ч өөр зүйлд сатаарашгүй харц нь ноцож буй тамхин дээрээ бууна. Тамхины ноцох чимээ, цог нь улалзах нь тодоос тод сонстсоор нар мандлаа.
IV
Тэр одоо өөрийгээ жигтэйхэн их сэжиглээд эхэллээ. Өөрийнхөө тухай болон бусад зүйлсийн тухай эргэцүүлэх нь хэтэрхий хартай. Сэжиг нь нэг учигны үзүүрээс зуурчихаад тавихгүй нь. Толинд хүүхэн хараагаа нягталж харав. Хүн бүрийхтэй адил л жижиг, ямар нэг хар авахуулах том юм алга л байна. Зүүдэндээ тамхи татаж сурсан эсэхээ мэдэхгүй ч тэр шөнө цонхон дээрээ тамхилж нойргүйдэх болов. Хэд хоногийн дараачаас үүрээр хот их үхмэл байгааг анзаарлаа. Шөнө замаар сүнгэнэлдэх машинууд цөөрсөөр, үүр цайх үест нэг ч амьд хөдөлгөөнгүй хот өөдөөс нь хов хоосонг санагдуулна. Танил хот, хороолол зам талбай нь бие биенийхээ хэрэгцээгүй орь ганцаар, хоосон, хөндий дүрс болж үзэгдэнэ. Улмаар бүр огт танихгүй нэгэн гараг, түүний сонихон зүй тогтоц болж ажигладсан анхны мөчийг тэр тамхитайгаа унтраалаа.
Дулаахан хөнжил, хөвсгөр дэрэн дээр тэр нүдээ нээвэл хангай газрын нэгэн гэр амралт байна. Үүдээр үхэр мал мөөрөлдөх хийгээд их ой хөвч харагдана. Урд нь огтхон ч үзэж байгаагүй нэгэн гаргийг удаан харж хэвтэх болов. Ингээд орноосоо босож амжаагүй байтал хуучны таньдаг газраа буцаад ирчихсэн ширхэг тамхи асааж байв Хурдтай давхилдах гурван хар машин хотын захын хороололоор хип хоп дууны хэмнэл түгээсээр байх ажээ. Цахилгаан станц, замын гэрлүүд бүгд л хуучнаараа таньдаг хэвээрээ. Нүдэнд дассан хот, чихэнд хоногшсон ритм. Нэгэнт бүх зүйл хэвэндээ оржээ. Буяны явдал эгч дүү гэж үргэлжилдэг хүмүүсийн харцнаас арилж, зурагтаар солонгосын олон ангит кино гарч, гэрт буузны үнэртэй. Гар утсанд ирэх мессэжний дугаарууд бүгд танил. Дуучид, жүжигчид нэрээрээ санаанд бууж, бүтээл нь сэтгэл догдлуулсан хэвээрээ. Юу ч зүүд шиг санагдахаа болив. Тоохоо байсан номын шүүгээгээ эмхэлж байхад үел дүү нь төгөлдөр хуураа давтана. Хичээлдээ очиход өрнө дахины уран зохиолыг өгүүлэх амьдрал, түүх буцаад он тооллын хэлхээсээрээ ой ухаанд дурайж, тэр үеийн амьдралыг үзэх үзэл зүгээр л филисофийн хичээлийн нэг сэдэв хэвэндээ үлдлээ. Ангийнхан зугаалгаар явахаар бэлдэж, тэрэлж явахаар тогтсон. Түүхийн хичээлийн семенар дээр хүн хэрхэн газар тариалан эрхэлж сурсан тухай ярихаар бэлдэж, тоохоо больсон хичээл амттай болжээ.
“Хүн гал гаргаж сурсанаар хоол хүнс, ангийн махаа түүхийгээр нь идэхээ больжээ. Чанаж, шарж, жигнэж боловсруулсан хүнс хэрэглэдэг болсноор хүний оюун ухаан хөгжин ухаантай анчид болсон бөгөөд төсөөлөх мэдрэмж улмаар бий болсон нь” гэх үгсийг семенар дээрээ илтгэхээр толь харан зогсоно.
Зуун жилийн өмнөх хүний зүүд надад одоо
Шив шинэхэн кино үзэж байгаа юм шиг л
Зорилго тодорхойгүй амьдралын нүдийг багласан
Өчигдөр, өнөөдөрийн цаана л зүүд минь сэрнэ